ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настай зэрлэг шувуу 74 насандаа өндөглөжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухаанд одоогоор мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн өндөр настай зэрлэг шувуу 74 насандаа өндөг гаргасан тухай АНУ-ын судлаачид энэ долоо хоногт мэдээлжээ.

Висдом гэж судлаачдын нэрлэсэн Лаисан альбатросс төрлийн урт далавчит тэнгисийн шувуу саяхан Хавайн арлуудын баруун хойд захад нүүдэллэн ирээд өндөг гаргасан юм байна.

Судлаачид үүнийг Висдомын амьдралынхаа турш гаргасан 60 дахь өндөг болохыг мэдээлжээ.

Висдом болон түүний эр хамтрагч Акеакамай нар 2006 оноос хойш жилд бүр энд нүүдэллэн ирээд өндөглөдөг байсан гэнэ.

Лаисан альбатросс төрөл зүйлийн шувуунууд хослон амьдарч, жил бүр нэг өндөг гаргадаг юм.

Гэхдээ Акеакамай сүүлийн жилүүдэд харагдахаа больж, Висдом ч дөрвөн жил өндөглөөгүй гэнэ.

Харин сая Висдом нүүж ирэхдээ шинэ хамтрагчтай болсон байжээ.

“Бид түүнийг өндгөө амжилттай дарж, дэгдээхэйтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэн “Midway Atoll National Wildlife Refuge” байгууллагын биологич Жонатан Плиснер хэлжээ.

Лаисан альбатрос шувууны хосууд хоёр сар орчим хугацаанд ээлжлэн өндгөө дардаг.

Дэгдээхэйнүүд нь гарснаасаа хойш таваас зургаан сарын дараа далай тэнгисийн усан дээгүүр нисэх чадвартай болдог байна.

Висдом анх 1956 онд үржилд орж эхэлснээсээ хойш 30 гаруй дэгдээхэй өсгөснийг Плиснер мэдээлжээ.

АНУ-ын Далай, Агаар Мандлын Үндэсний Захиргааны мэдээллээр бол Лаисан альбатросс төрлийн шувуу дунджаар 68 насалдаг юм байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.168] 2024/12/8
Байгаль эх гайхамшигтай. хүнд боломж бий юу .зарим нь хэдхэн хоногоос хэдэн зуун жил
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.201] 2024/12/7
Хуучны зоологийн танин мэдхүйн номнуудад альбатросыг хурмастын элч шувуу хэмээн орчуулсан байдаг. Итгэхгүй маргах нэг нь Сабунаевын Сонирхолтой Амьтан Судлал номноос хараарай. Одооны орчуулагчдыг бодвол мэргэжилийн биологич, тэр дундаа зоологичд орчуулсан ном шүү.
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.152] 2024/12/7
Буянтай буурай байна даа.
6 | 0 Хариулах
Notrda [77.12.76.78] 2024/12/7
🤣
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.190] 2024/12/10
Аажуу мэдээ сайхан
0 | 0 Хариулах