Уншиж байна ...

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024” 2 дахь өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

А.Золжаргал, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум” арга хэмжээ 2024 оны 11-р сарын 27-29-ний өдрүүдэд “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Жил бүрийн ТоС Форум нь бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг салбар бүрд ногоон хөгжлийн түүчээлэгчид зэрэгцэн сууж, хийж буй ажлууд, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүн гаргах гүүр нь болдог билээ. 

Энэ жилийн ТоС Форумын үндсэн хэсэг 11-р сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд яг одоо бидний улсаараа онцгойлон анхаарч буй хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвүүдийг тусгайлан хэлэлцсэн юм.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгч М.Тапан нар нээн үг хэлсэн ба үргэлжлүүлэн форумын үндсэн 4 илтгэлийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд дарга Л.Энх-Амгалан, Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал  С.Оюун нар тус тус тавилаа.

Өдгөө 3 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ТоС Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), ХААН банк (ТоС Холбооны 2024 оны Манлайлагч банк) болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран бусад дотоодын болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм. 

Мөн арга хэмжээ 3 хэсгээс бүрдсэн ба тус бүр доорх сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөлөө. Үүнд: 

Нэгдүгээр хэсэг: Ногоон санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлэх нь

Хоёрдугаар хэсэг: Тогтвортой хөдөө аж ахуйн шилжилтийн санхүүжилт

Гуравдугаар хэсэг: Ногоон ирээдүйг цогцлоох эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлүүдийн санхүүжилт

Хэсэг бүрийн танилцуулга болон панел хэлэлцүүлгүүдтэй танилцахыг хүсвэл дараах холбоосоор орон танилцана уу.

https://www.facebook.com/toc.mn