ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

З.Батбаяр: Улаанбаатар хотод 200 орчим машин угаалгын газар байдгаас ердөө 35 нь саарал ус ашиглаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу саарал ус ашиглах шаардлага тавиад буй. Уг шийдвэр бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар албаны хүнээс тодруулсан юм.

Усны газрын дарга З.Батбаяр "Машин угаалгын газрууд саарал ус ашиглах нь бага байна. 

Улаанбаатар хотод 200 орчим машин угаалгын газар байдаг. Эдгээрээс 50 орчим нь зарим үед саарал ус ашигладаг бол 35 нь л бассейн зэргээс саарал ус авч ашиглаж байна.

Нөгөө талаас иргэд цэвэр усаар машинаа угаалгахгүй гэвэл саарал ус ашигладаг болоход дөхөмтэй.

Зарим иргэн хүний бохир усаар машин угаах гэж байна хэмээн дургүйцдэг. Саарал ус гэдэг нь хүний ялгадастай ус биш, гар угаасан, бассейн зэрэг ахуйн хаягдал усыг дахин цэвэршүүлсэн, хүний өтгөн, шингэнтэй холилдоогүй ус байдаг. Хүний өтгөн, шингэнтэйг хар ус гэж нэрлэдэг юм.

Машин угаалгын газарт ашиглаж байгаа өнгөлөгч зэрэг хүчтэй химийн бодис төв цэвэрлэх байгууламжийн биологийн бактерийг устгаж, Туул голын бохирдлыг нэмэгдүүлдэг.

Нэг литр усыг ч хэмнэж, гол руу хог хаяхгүй байхыг уриалж байна" гэж тайлбарлалаа.

Машин угаалгын газрууд хүнсний үйлдвэрүүдийн хаягдал болон барилгын компаниудын шүүрлийн усыг ашиглах боломжтой аж. Нэг машин угаахдаа хэдэн литр ус зарцуулдаг нь харилцан адилгүй бөгөөд зарим нь тав, зарим нь 50, 100 литр ус хэрэглэдэг гэж хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.77] 2024/11/13
XAA.
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/11/12
bi gertee garaa ugaahdaa, aygaa ugaahdaa, shudee ugaahdaa, usand orohdoo usaa hemneed baidag, end lalruud zugeer usaar tuilaad baidag zaiiloooooooo zail udku usgui bolno do atsnuudaa
1 | 0 Хариулах
Иргэн [103.71.101.81] 2024/11/12
35 аас бусдыг шууд хаах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.42] 2024/11/12
Төрийн байгууллага юм бол хий хоосон уриалаад байх биш, албадлага хэрэглэж саарал ус хэрэглүүлдэг болох хэрэгтэй!!! Цэвэр усаар машин угааж байгаа газруудыг хориглоод хаа л даа!!!
4 | 1 Хариулах
сонгогч [202.9.46.40] 2024/11/12
35- с бусдыг нь хаах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/11/12
Манайд бохирыг өтгөн шингэн, гар угаасан, бассейных гэж ялгадаг гэж үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.194] 2024/11/12
Surjin yaria darjin tugsgul
0 | 0 Хариулах