ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Амбулаторийн түвшинд артерийн даралт хэмжих HUAWEI WATCH D2 ухаалаг цагийг PC MALL албан ёсоор худалдаалж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 12
Сурталчилгаа
зураг
 

PC mall нийгмийн хариуцлагын хүрээнд Дэлхийд төдийгүй Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх хувийг эзэлдэг өвчлөлтүүдийн нэг болох зүрх судасны өвчлөлийн гэнэтийн эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалахыг уриалж байна. Мөн  арван нэгдүгээр сар болон арван хоёрдугаар сарыг ЭРҮҮЛ МЭНДИЙН САР болгон зарлаж байна. Эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн бүтээгдэхүүн болох HUAWEI WATCH D2 АМБУЛАТОРИЙН ТҮВШИНД АРТЕРИЙН ДАРАЛТ ХЭМЖИХ ухаалаг цагийг албан ёсны эрхтэйгээр PC mall бүх салбаруудаараа зээлийн хамгийн таатай нөхцөл, хамгийн хямд үнээр худалдаалж эхэллээ.

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС ҮҮДСЭН ЭРСДЭЛЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Дэлхий даяар  30-аас дээш насны хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь артерийн даралт ихсэлттэй буюу "Чимээгүй тахал" -д өртсөн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, жил бүр 10.8 сая хүн зүрх судас болон бөөрний  өвчлөлөөс үүдэлтэй архаг даралт ихсэлтээс шалтгаалан нас барсан гэсэн тоо баримт байдаг. Дээрх тоо нь урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын 32% хувийг  дангаар эзэлж буй нь маш харамсалтай ба хэт өндөр тоо юм. Хэрэв таны артерийн даралт тогтмол бус ихэсдэг эсвэл огцом унадаг бол та өдөр тутамдаа артерийн даралт, зүрхний хэм, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээгээ  тогтмол хянаж аливаа эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ урьдчилан сэргийлэхийг ДЭМБ-с зөвлөж байна.

зураг
 

Цусны даралт ихсэлт нь насанд хүрсэн гурван хүн тутмын нэгд тохиолддог бөгөөд өвчлөлтийн явц  нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй - "чимээгүй тахал" гэж нэрлэгддэг өвчлөл юм. Энэхүү өвчлөлд өртсөн нийт хүмүүсийн тал хувь нь өөрийн эрүүл мэнд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг ойлгож анхаарал хандуулдаггүй нь тун харамсалтай.

Артерийн даралтаа тогтмол хэмжин,  эрүүл амьдралын хэв маягийг сонгон, тогтмол эм уух нь цусны даралт ихсэлтээс шалтгаалсан аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах найдвартай арга зам юм.

Амбулаторийн түвшинд артерийн даралтын хяналт (ABPM) нь цусны даралт ихсэх өвчнийг оношлох, зүрх судасны эрсдэлийг тодорхойлох зорилгоор цусны даралтын дундаж буюу хэмнэлийн мэдээллийг цуглуулж, өдрийн болон шөнийн цагаар цусны даралтын хэлбэлзэл зэргийг 24 цагийн турш хэмжин анализ хийх боломжтой хяналт юм.

зураг
 

Артерийн даралтын дээд болон доод хязгаарын хүснэгт

Төрөл Дээд даралт/ммHg/ Доод даралт/ммHg/
Хэмжилт <120 ба <80
Хэвийн 120-129 ба 80-84
Хэвийн ихсэлт 130-139 ба 85-89
1 дүгээр зэргийн даралт ихсэлт 140-159 ба 90-99
2 дугаар зэргийн даралт ихсэлт 160-179 ба 100-109
3 дугаар зэргийн даралт ихсэлт >180 ба >110
Артерийн даралт ихсэлтийн тогтворжилт >140 ба <90

Эх сурвалж: https://ghdx.healthdata.org/organizations/global-burden-disease-collaborative-network

Артерийн Даралт Хэмжих Шинэ үеийн Технологи – Huawei Watch D2

Huawei Watch D2 ухаалаг цаг нь хэрэглэгчдэд 24 цагийн турш амбулаторийн түвшний артерийн даралтыг нарийвчлалтай хэмжих  болон артерийн даралтаа хэзээ ч, хаана ч хэмжих, зүрхний хэмийн өөрчлөлтөө тухай бүр мэдэж арга хэмжээ авах боломжийг олгож байна. Тус цаг нь TruSense мэдрэгч технологийн шинэ үеийн технологиор тоноглогдсон бөгөөд зүрхний хэмийн өөрчлөлт, стрессийн түвшин, нойрсолтын горим, идэвхтэй дасгалын горим зэрэг эрүүл мэндийн олон үзүүлэлтүүдийг хянаж, хэрэглэгчдэд өдөр тутамд нь туслах ухаалаг горимуудыг нэгтгэсэн ухаалаг цаг юм.

зураг
 

Холболтын хувьд Huawei Watch D2 ухаалаг цаг нь  iOS болон Android үйлдлийн системтэй бүхий л ухаалаг гар утастай хялбар холбогдон ажилладаг.

Huawei Watch D2 ухаалаг цаг нь хэрэглэгчдэд 9 төрлийн эрүүл мэндийн амин үзүүлэлтээ хянах боломжийг олгож байна. Зүрхний цохилт, стрессийн түвшин, артерийн даралт, нойрны чанарын анализ, идэвхтэй дасгалын горим зэрэг нь таны ерөнхий эрүүл мэндийн байдлыг өдөр тутамдаа хянаж архивлан эрүүл амьдралын хэв маягт тань тусална.

Энэхүү цаг нь зөвхөн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмжээд зогсохгүй  та өөрийн хайртай 20 хүнтэйгээ эрүүл мэндийн групп үүсгэн хайртай хүмүүсийнхээ амин үзүүлэлтүүдийг өөрийн утсан дээрээсээ харах боломжтой. Мөн нэг цэнэглэлтээр 6 хоног хүртэл цэнэгээ барих хүчирхэг батарей нь  хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг  бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна.

Шинэ үеийн технологи, амьдралд нийцсэн шийдэл

зураг
 

Ухаалаг цагны ертөнцөд түүхэн шинэчлэлтийг хийн “ухаалаг цаг” “даралт хэмжигч аппарат” хоёрыг нэгтгэж бүтээсэн тус цаг нь гайхалтай олон зүйлсийг багтааж чадсанаар технологи сонирхогчдын дунд шуугиан тариад байгаа билээ. Өдөр тутамд зүүхэд тохиромжтой загвар хийцлэл, мөн бат бөх байдал, даралтат хийлэгчтэй оосор, нойрсолтын горим, фитнес, дасгалын 80+ сонголт, калори хэмжигч, өдөр тутмын зорилгоо төлөвлөх ухаалаг горимууд, дуудлага зохицуулах сонголт, ухаалаг цаган дээрээсээ сүүлийн 1 сарын мэдээллээ архивлан харах гээд хэрэглэгчийн хүссэн бүхнийг багтаасан Huawei Watch D2 ухаалаг цагыг Huawei брэндийн албан ёсны гэрээт борлуулагч PC mall-с худалдаалж эхэллээ.

PC mall тогтвортой хөгжлийн чиг хандлага

Монголын хамгийн том цахилгаан барааны дэлгүүр болох PC mall  үнэнч хэрэглэгч, харилцагчдадаа зориулан Huawei Watch D2- ухаалаг цагийг  үнийн  нэмэгдэлгүй зах зээлийн хамгийн хямд үнээр санал болгож байна. Энэхүү алхам нь хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд болон тогтвортой хөгжлийн чиг хандлагынхаа хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Хэрэглэгчид хувь хүний эрүүл мэндийн хяналтын шинэ технологи болон ухаалаг цагны нэгдлийг хамгийн хямд үнээр PC mall салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтойгоос гадна УРЬДЧИЛГААГҮЙ лизингээр авах боломжтой. Хэрэв та зүрх судас болон артерийн даралт ихсэлттэй гэдгээ батлах эмнэлгийн магадалгаа, онош тодруулсан бичгээ PC mall-д авч ирвэл 10% хөнгөлөлттэй үнээр Huawei Watch D2- ухаалаг цагаа худалдан авах  боломжийг олгож байна.

зураг
 

Монголын хамгийн том цахилгаан барааны дэлгүүр PC mall нь Huawei брэндийн албан ёсны борлуулагчийн хувиар Монголын зах зээлд технологийн дэвшилт болон инновацилаг бүтээгдэхүүнүүдийг хамгийн түрүүнд хүргэхээр зорин ажилладаг.

Та яг одоо PC mall-ийн өөрт ойр байрлах салбарыг зорьж технологийн хамгийн сүүлийн үеийн гайхамшиг болох HUAWEI Watch D2 ухаалаг цагаа худалдан аваарай.

📞Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 8959-9989, 9441-9464, 9528-3883, 9901-3209, 9904-0093, 9904-2027, 9903-7487, 9904-2026.

📞Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226.

📍Хаяг: Хотын салбарууд- https://pc-mall.mn/address

📍Хаяг: Орон нутгийн бүх салбаруудаар

HUAWEI брэндийн албан ёсны борлуулагч PC mall.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.