Уншиж байна ...
Зураг
Зураг

Хүйсийн маргаантай байгаа боксчин Иман Хелиф өөрийнх нь эсрэг хуурамч мэдээлэл тараасан Францын сэтгүүлийг шүүхэд өгнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Францын "Le Correspondant" сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт Алжирын боксчин, олимпын аварга Иман Хелифийн эрүүл мэндийн тайланг олон нийтэд мэдээлсэн юм.

Энэ тайланд алжир тамирчныг эрэгтэй Y хромосомтой талаар дэлгэрэнгүй бичсэн байв.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) дээрх тайланг хуурамч гэдгийг мэдэгдээд хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. Тэд уг мэдээллийг "гарал үүслийг нь батлах боломжгүй, батлагдаагүй баримт" гэж буруутгасан байна.

И.Хелиф үүнээс өмнө Италийн ерөнхий сайд Жоржио Мелони, тэрбумтан Элон Маск, зохиолч Ж.К Ровлинг нарыг сошиал орчинд нэр хүндэд нь халдсан гэж хуулийн байгууллагад хандсан юм.

Тэгвэл Францын сэтгүүлч Даффар Айт Аоудиаг ч шүүхэд өгөхөөр бэлдэж байгааг ОУОХ баталжээ.

 

 Эх сурвалж: BBC