• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

WBO: Иман Хелифийн алтан медалийг хураагаагүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Боксын Холбоо (WBO)-ноос олимпын аварга, алжир боксчин Иман Хелифийн медалийг хураасан гэх мэдээллийг няцаажээ.

Хүйсний асуудлаар маргаантай буй И.Хелифийн олимпын алтан медалийг нь хурааж, бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглосон гэж цахим орчинд мэдээлэл тархсан. Тэгвэл WBO-гийн хуулийн зөвлөх Густаво Оливьери энэ мэдээллийг "худал, хуурмаг" гэдгийг тодотгоод "Хуурамч мэдээлэл нь өөр санаа агуулсан байх магадлалтай" гэж онцолсон юм.

Түүнчлэн холбооны зүгээс Хелифтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоогоогүй, шалгаагүй гэв.

WBO мэргэжлийн боксын холбоо. Харин Хелиф сонирхогчдын бокст өрсөлддөг тамирчин. Тиймээс түүний медалийг хүчингүй болгох мөн тэмцээнээс хасах эрх мэдэлгүй гэдгийг Г.Оливьери мэдэгджээ.

зураг
 

Хелиф олимпод түрүүлснийхээ дараа "IBA намайг байгаа болгосон явдлыг огт ойлгодоггүй. Би бол эмэгтэй хүн. Үүнд эргэлзэхгүй хэрэггүй" гэж ярьж байв. 

Түүнчлэн өөрийнх нь талаар буруу ойлголт тараасан тэрбумтан Элон Маск, улс төрч Дональд Трамп, зохиолч Ж.К.Роулин нарыг шүүхэд өгснөө мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: Inside The Games 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2024/10/15
ЭМЭГТЭЙ БИШ ГАЖ БИСДААГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНД ОРУУЛАХ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.127] 2024/10/14
төрөхдөө эмэгтэй төрөөд гэр бүл нь охин гэж өсгөөд бойжилтын үедээ эр гормон илүү ялгараад хатуу том ястай, булчин хүч нь нэмэгдсэн байна лээшд. Яаж ч буруутгах аргагүй гэсэн үг. Хүн амын 0.15-1% ийм байх боломжтой гэхээр монголд эрэгтэй ч эмэгтэй даавар давамгайлсан, эмэгтэй ч эрэгтэй даавар давамгайлсан 5500 хүн багадаа байх боломжтой гэсэн үг.
3 | 0 Хариулах
Zochin [117.111.14.187] 2024/10/14
Ershuud ohin. Ohin shig bandi gej yarij sursan
0 | 0 Хариулах
Gfh [202.126.90.164] 2024/10/14
Aliig n harj itgeye
0 | 0 Хариулах
Зочин [51.159.251.223] 2024/10/14
Энэ ч манай Цэндбаатарыг нухчихаар л нөхөр байна лээ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.216] 2024/10/14
Нухна2
0 | 0 Хариулах