• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын харцага Э.Даш түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат үзүүрлэв.

зураг
 
зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын харцага Эрдэнэбатын Дашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу энэхүү цомоор “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг шагнаж байхаар шийдвэрлэсэн юм.

Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.

Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ.

Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Мөн “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд хадгалуулна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [202.126.90.153] 2024/11/4
Mangar ch gehiim uu,tenegch gehiim uu,uruvdultui ch gehiim uu,delhiigeer duuren tom biyetei hunuus baijil bn,
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2024/11/4
Даш олон жил барилдаа, 1 удаа ч гэсэн түрүүлдэг нь болждээ
0 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.187.57] 2024/11/4
Маажиг Дашийг дийлэхгүй болохоор монголын бөхчүүд ч гэж дэ !
0 | 0 Хариулах
Зочин [59.42.200.49] 2024/11/4
Юм болгон дээр барилдах юм. Нэртэйгээр нь миний төрсөн өдрөөр... Новш гэж. Барилддаг юм байна шд.
1 | 0 Хариулах
zochin [202.180.219.206] 2024/11/3
hend ch hereggui mahan bumbugnuud mongold lam buh 2 shig hereggui yum alga lalruud
0 | 0 Хариулах
Зочин [109.70.100.3] 2024/11/3
Махан толгой усан гүзээ хэнд ч хэрэггүй баасны хүийдийнүүд.
1 | 1 Хариулах
Lol [66.181.160.101] 2024/11/3
Арслан орхонбаяр бсан бол баараггүй түрүүлэх бсан
0 | 3 Хариулах
Зочин [202.126.90.209] 2024/11/4
Өвгөнд хэмхэртлээ шидүүлдэг ац одоо явах уу.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.103] 2024/11/3
цомын дезайн нь нэг л Монгол үндэсний гэх юм харагдахгүй, гадаадын цом шиг л харагдаад байхын. Сумод өгдөг манай цом бол гоёшд, тиймэрхүү үндэсний гэх юм харагдахгүй байна
0 | 0 Хариулах
багш [66.181.186.128] 2024/11/3
хэтэрхий хурц, шовх юмаа. Хүний нүд хатгачихмаар.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.4] 2024/11/3
Энэ цомонд шингээсэн гүн ухаан Чингисийн агуу бодлыг та нар шиг өмхий, нэрээ ч бичиж чадахгүй хөдөөний золбин пизданууд байтугай боловсролтой нь ойлгохгүй.
0 | 3 Хариулах
WTF [66.181.191.251] 2024/11/2
ajilgui nowshnuud
3 | 2 Хариулах
Haha [139.5.216.108] 2024/11/3
Chi ch bas
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.237] 2024/11/2
улирал болгон барилддаг болжээ? бие биентэйгээ барилдаж байхаар инфляци, авилгалтай барилддаг болоосой
3 | 0 Хариулах
[103.212.119.125] 2024/11/2
urud mangud targan buduun baisan.
0 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.119.244] 2024/11/2
ЭНЭ ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН НҮДИЙГ САНААТАЙ НЭГ НӨХӨР БУДСАН БОЛОЛТОЙ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2024/11/2
Яг л миний таамаглаж байснаар, Даш түрүүлж Сүхбат үзүүрлэв.
0 | 0 Хариулах