Уншиж байна ...

Чанартай бараа л үнэтэй байдаг гэдэг ойлголтыг халж “Миний Дэлгүүр”-ийн үнийг тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Хямд үнээр зах зээлд тэргүүлэгч Миний Дэлгүүр ХХК нь 2020 оноос жижиглэн худалдааны салбарт Дискаунтер форматыг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү формат нь цөөн, оновчтой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хамгийн хямд үнээр хүргэдгээрээ онцлогтой.

Зах зээл дээр худалдаалагдаж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа тул  Миний сүлжээ дэлгүүр Дискаунтер бодлогынхоо хүрээнд хүмүүсийн өдөр бүр хэрэглэгдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ ямар нэгэн дундын зуучлагчгүй, зах зээлийн хамгийн доод үнээр хүргэхээр “365” брэнд бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан.

“365” брэнд нь одоогоор 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа бөгөөд цагаан будаа, хэрчсэн гурил, даршилсан ногоо болон угаалгын нунтаг, эдийн саван, аяга таваг угаагч гэх мэт бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Тус брэнд нь зөвхөн Миний сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрээр худалдаалагдах бөгөөд ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад ижилхэн чанартай хэр нь үнийн хувьд харьцангуй хямд гэдгээрээ онцлогтой.  

зураг
 
Маргааш буюу 2024/11/02-ны өдөр “365” брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг Зайсан салбарт 13:00 цагаас зохион байгуулагдах гэж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус өдөрлөгөөр амталгаат худалдааг зохион байгуулж, хэрэглэгчийнхээ санал сэтгэгдлийг нээлттэй хүлээн авах бөгөөд хүрэлцэн ирсэн хэрэглэгчдэдээ зориулан гарын бэлгийг бэлдээд байна.  

“365” брэнд бүтээгдэхүүний шошгон дээр NUTRI-SCORE тэмдэглээг байршуулсан ба уг тэмдэглэгээ нь бүтээгдэхүүний тэжээллэг чанарын талаарх ойлгоход хялбар мэдээллийг хэрэглэгчдэд өгөх  бөгөөд хүн амын хүнсний хэрэглээ, зохистой хооллолтын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой ба тус тэмдэглэгээ нь ямар бүтээгдэхүүнийг санал болгож, алийг нь хязгаарлах ёстойг шууд харуулдаг.

зураг
 

Тэгэхээр NUTRI-SCORE дээр үндэслэн хэрэглэгчид маань бүтээгдэхүүний ил тод мэдээллийг хүлээн авч, ухамсартай сонголт хийж, хүнсний бүтээгдэхүүний зөв хэрэглээг дадал болгох боломжтойгоороо давуу талтай юм.   

Миний Дэлгүүр ХХК-ийн цаашдын зорилго нь хэрэглэгчийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүхий л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг чанар стандартын шаардлагад нийцүүлэн худалдаанд гаргах бөгөөд чанартай бараа л хямд үнэтэй байдаг гэдэг уламжлалт сэтгэлгээг халж, зах зээл дээр Миний Дэлгүүрийн үнийг тогтоож, сэтгэл ханамжтай худалдан авалт хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож, өдөр бүр хэтэвчинд нь бодит хэмнэлтийг үүсгэхээр зорин ажиллаж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.