ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Б.Манлай
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод өнөөдөр гурван байршилд зам засварын ажил эхлэх юм байна.

  1. Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  2. Нарны зам буюу Улаанбаатар Төмөр Замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, аравдугаар сарын 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны  06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  3. “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 
зураг
 
зураг
 

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС