Уншиж байна ...

Японы морин уралдааны шилдэг эмэгтэй тамирчин гар утас зөвшөөрөлгүй хэрэглэсэн шалтгаанаар эрхээ хасуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 49 минут
iKon.MN
Зураг зураг

Японы Морин Уралдааны Холбоо хориотой бүсэд гар утас хэрэглэсэн шалтгаанаар өөрийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчны эрхийг хасаж байгааг зарлажээ.

Ингэснээр 27 настай Нанако Фүжита дахин уралдахгүй болж, энэ спортоос зодог тайлж байна.

Уралдаан эхлэхийн өмнө морь унаачдыг гадаад ертөнцөөс тусгаарласан бүсэд оруулж, харилцаа холбооны ямар нэг төхөөрөмж хэрэглэхийг хориглодог нь мэдээлэл задрахаас сэргийлж, бооцоо тавигчдын итгэлийг олох зорилготой юм.

Фүжитагийн хувьд өнгөрсөн онд энэ дүрмийг зөрчиж, хориотой бүсэд хэд хэдэн удаа ухаалаг гар утас хэрэглэсэн нь баримтаар тогтоогджээ.

зураг
 

Тэрбээр Японы Морин Уралдааны Холбооны зохион байгуулсан нийт 166 уралдаанд түрүүлсэн нь эмэгтэй тамирчдын хамгийн дээд амжилт юм.

Фүжита 2016 онд анхны уралдаандаа оролцож, энэ спортын сүүлийн 16 жилийн түүхэнд тасраад байсан эмэгтэй тамирчдын буухиаг үргэлжлүүлж байжээ.

2019 онд тэр 43 удаа түрүүлж, хувийн дээд амжилтаа тогтоосон юм.

Фүжита энэ онд зургаан уралдааны түрүүг аваад байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News