ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдол гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 12
iKon.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа.

Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авав. Харин Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр гэсэн аймгийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх болоод байна.

Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болж чаджээ. Одоогоор Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсоор нэгтгэгдэж ирээгүй байна.

зураг
 

Мөн улсын хэмжээнд аймаг болон сумын ИТХ-ын 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо дээрх зурагт үзүүлсэн байдлаар тэнцсэн тохиолдол гарсан тухай СЕХ-оос мэдээлэл өглөө.

Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулах талаар орон нутгийн сонгуулийн тухай хуульд заажээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх аж.

Түүнчлэн нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм байна.

НИТХ-ын сонгуулийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг "ИТХ 2024" хуудаснаас харна уу. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.65] 2024/10/12
Сонгуулийн үр дүнг харвал залуус маань сонгуульд оролцоогүй бололтой. Ирээдүйн хотынхоо төлөө саналаа өгмөөргүй бол тэгээд хөгшин залуугүй хог шороонд баригдаад, хахуульдаа идэгдээд сууж л байхаас даа. Сонгуулийн үр дүн улсын хөгжил цаашаа болж дээ.
7 | 1 Хариулах
хүннү [202.9.46.109] 2024/10/12
Хэн ялах нь гол биш. Хамгийн чухал нь иргэн бүр сонгуульдаа оролцоод санлаа өгөх гол байна. Зарим хүмүүс хөгшцүүл санлаа өгөөд МАН олонх болчлоо, залуус сонгуульд идвэхтэй оролцоод санлаа өгсөн бол АН олонх болох байсан гэж бодоод байна. Тиймч байж болох юм. Гэтэл тэр залуус чинь ирээд АН-ыг болон бусад нам эвслийг дэмжсэнгүй ш дээ. Энэ юуг харуулаад байнаа?
2 | 2 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/10/12
Үнэг, чоно 2-оос заавал нэгийг нь сонгох албагүй. АН, МАН чинь арга билиг 2 шиг заавал аль нэг нь байж байх ёстой зүйл биш. Ер нь энэ 2 байхгүй бол монгол улс төр засаггүй болчихно гэж та нар сэтгээд бна уу? Нөхөртөө зодуулдаг мөртлөө салж чадаггүй авгай нар шиг, аль эсвэл сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг хулгай хийдэг ч гэсэн ЗГ минь гэж хэлэх гээд бна уу?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.254] 2024/10/14
Малаа бүү хий горьд. Залуучууд АН ыг дэмжвэл онигоо гэж ярьдаг болсоон. Бүгд хийж бүтээж чаддагт нь саналаа өгдөг юмаа. Иддэг АН д май л гэнэ шүү дээ. Залуучууд сая саналаа 40 гаруй хувь Бараг 50 хувь нь өгсөөн . Бүгд МАН д... Ямар бна даа. Бүгд саналаа өгсөн бол бүүр олон санал л МАН авна . Өөр яах ч үгүй.
1 | 0 Хариулах
Оргилхүү [103.71.101.226] 2024/10/14
АН-д итгэж дагаж далбайж гүйлдээд бид юутай үлдэв АН 2 удаа үнэмлэхүй ялчихаад юу бүтээсэн бэ Залуучууд та нарыг сонгож баяжуулсан. Та нар яав,залуучуудыгаа яаж дэмжив хэлээч, бидний хулхин дээр цэцэг ургуулаад салаавч үнхүүлээд өөрсдөө гадаадад гарчихлаа. Тэгээд бид чамайг дахиад сонгох байсан уу ,ёстой ХУЦВАА ПИз минь одоо болноо
0 | 0 Хариулах
Ардын хүү [122.201.31.238] 2024/10/12
Энэ Монгол ээж өөрөө хятад гаралтай аж боож үхэх нь ха ха..
1 | 1 Хариулах
Ардын хүү [122.201.31.238] 2024/10/12
Нямбаатар ялсан нь тодорхой л доо АН будааш дээ орон нутагт чМАН ялав иргэд зөв сонголт хийж...
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.216] 2024/10/12
Нийслэлийн сонгуульд Хотын дарга Хөдөөжавын баг яллаа😂
6 | 0 Хариулах
Монголхүү [103.71.101.226] 2024/10/14
Хотын хулгайчид бүгд баригдаад 461-д морилж байгаа юм чинь яалтай билээ Хөдөөний хүдэр борчуул ялж л таараашдээ
0 | 0 Хариулах
Монгол ээж [103.212.162.59] 2024/10/12
Хохь чинь тэнэгүүдээр дүүрсэн жорлондоо живсэн цусандаа хутгалдаад сүйрчээ жунгаагийн бохир эрлийзүүдээр багалзуурдуулаад үхэж далд орцгооно буй за МАН АН д үйлчилэгчсэд өөрсдөө мөрөөрөө үхэхгүй үрсээ аваад үхэхээр эгнэгт шийдэв биш үү
0 | 3 Хариулах
Зочин [66.181.182.254] 2024/10/14
Заа чи одоо хжаа энэ тэр гуцах уу. Хжаа хүзүгүйн боол биздээ чи.
1 | 0 Хариулах
мөнгөнбаяр [103.71.101.226] 2024/10/14
энэ коммент бичсэн хүнийг харах юмсан. Нүд нь бөлцийж үс нь арзайсан хамар нь улайж домбо болсон архичин л байгаадаа Монгол хэл мэддэггүй бололтой соёлын талаар ойлголтгүй өмхий амьтан тэгэсгээд чимээгүй байсан чинь дээр гай болоод энд тэнд бидэнтэй таарчивал ёстой хохь чинь болно шүү
0 | 0 Хариулах