Уншиж байна ...

Урьдчилсан байдлаар 6 аймагт АН ялалт байгуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн аймгуудын дүн мэдээ нэгтгэгдлээ. 

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад Ардчилсан нам ялалт байгуулсан бол бусад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын Нам олонх болжээ. 

Дархан-Уул, Завхан, Өмнөговь аймгаас тус бүр нэг бие даан нэр дэвшигч аймгийнхаа иргэдийн хуралд сонгогдсон бол Увс аймагт бие даан нэр дэвшсэн хоёр хүн ИТХ-д суухаар болсон байна. Мөн МАН, АН-аас гадна өөр намын төлөөлөл сонгогдсон Архангай, Дорнод аймгууд байна. Тус аймгуудад ХҮН намаас нэр дэвшигчдийг сонгожээ. Дорнод аймагт ХҮН намаас нэр дэвшсэн Д.Өлзийбаяр, АН-ын нэр дэвшигч Д.Уянга нарын авсан саналын тоо тэнцсэн байна. 

Дээрх мэдээллүүдээс гадна нэр дэвшигчдийн танилцуулга, авсан саналын тоо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг iKon.mn сайтын "ИТХ 2024" хуудаснаас харна уу. 

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль нам хэдэн суудал авсныг аймгуудын нэрсийн дарааллаар харуулав.

/СЕХ-ны цахим системд Хэнтий аймгийн сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдээгүй байсан тул мэдээлэлгүй орхив/

Архангай аймаг 41 мандаттай МАН 28, АН 12, ХҮН

Баян-Өлгий аймаг 41 мандаттай - АН 23, МАН 18

Баянхонгор аймаг 35 мандаттай - МАН 23, АН 12

Булган аймаг 29 мандаттай - МАН 15, АН 14

Говь-Алтай аймаг 29 мандаттай - АН 18, МАН 11

Говьсүмбэр аймаг 25 мандаттай - МАН 21, АН 4

Дархан-Уул аймаг 41 мандаттай - МАН 24, АН 16, бие даагч 1

Дорноговь аймаг 35 мандаттай - МАН 27, АН 8

Дорнод аймаг 35 мандаттай - МАН 20, АН 14, ХҮН 1

Дундговь аймаг 25 мандаттай - МАН 16, АН 9

Завхан аймаг 35 мандаттай - МАН 19, АН 15, бие даагч 1

Орхон аймаг 41 мандаттай - МАН 21, АН 20

Өвөрхангай аймаг 41 мандаттай - МАН 29, АН 12

Өмнөговь аймаг 35 мандаттай - АН 21, МАН 13, бие даагч 1

Сүхбаатар аймаг 29 мандаттай - АН 20, МАН 9

Сэлэнгэ аймаг 41 мандаттай -  МАН 21, АН 19, ХҮН 1

Төв аймаг 41 мандаттай  - АН 21, МАН 20

Увс аймаг 35 мандаттай - МАН 18, АН 15, бие даагч 2

Ховд аймаг 41 мандаттай - АН 27, МАН 14

Хөвсгөл 41 мандаттай - МАН 26, АН 15

Хэнтий аймаг 35 мандаттай -