Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн 19 аймгийн 74 суманд маргааш нэмэлт санал хураалт явуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт явуулахаар болжээ.

Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр маргааш буюу аравдугаар сарын 13-нд 74 сумын 81 хэсэгт, аравдугаар сарын 19-ний өдөр 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсныг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилжээ.

ИТХ-ын НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЙМАГ, СУМДЫН ЖАГСААЛТ:

зураг
 
зураг