Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын сонгуулийн санал хураалт улсын хэмжээнд ирц 53.1 хувьтайгаар өндөрлөв.
Монгол Улсын иргэд нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, хүрээлэн байгаа орчны өнгө төрхийг тодорхойлох өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгөө зарцуулах үүрэгтэй төлөөллөө сонголоо.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр нийслэлийн ИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авчээ.
Дүүргүүдийн урьдчилсан дүн: /Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо/
Багануур дүүрэгт МАН-аас 13, АН-аас 8, ХҮН намаас 4 нэр дэвшигч хамгийн олон санал авсан байна.
Багахангай дүүрэгт МАН-аас 19, АН-аас 6 нэр дэвшигч суудал авсан бол Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон буюу 39 мандат авсан бол ҮЭ-ээс хоёр нэр дэвшигч ялалт байгуулжээ.
Баянзүрх дүүрэг 43 мандаттай бөгөөд МАН-ын 38 нэр дэвшигч, АН-ын 5 нэр дэвшигч иргэдийн төлөөлөгч болж байна. Тус дүүрэг нийслэлийн хамгийн олон оршин суугчтай дүүргийн нэг юм.
Налайх дүүргийн хувьд 25 мандатаас МАН-ын нэр дэвшигчид 23-ыг үлдсэнийг АН-ын хоёр нэр дэвшигч авчээ.
Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай дүүргийн нэг Сонгинохайрханд МАН дангаараа 43 суудлыг эзэлжээ. Өөр намаас нэр дэвшигчид ИТХ-д иргэдийг төлөөлөх эрх авч чадсангүй.
Улаанбаатар хотын төвийн дүүрэг буюу Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигчид хамгийн олон буюу 23 суудал авсан бол МАН-ынх 12 байна.
Хан-Уул дүүргийн иргэд нам, эвслийн холимог төлөөллийг сонгожээ.
Чингэлтэй дүүрэгт МАН-ын 33 нэр дэвшигч олонхын саналыг авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!