Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчлэхээр боллоо.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг өнөөдөр буюу 10 дугаар сарын 12-ны 22:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ.
Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлж зохицуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!