Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ариг банкны ₮100 саяын эзэн болох хадгаламжийн урамшуулалт аяны ээлжит 47 азтан тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Ариг банк нь хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчдынхаа хуримтлалыг сар бүр урамшуулан, жилийн эцэст 100 саятныг төрүүлэх “Аригтай хадгалаад 100сая төгрөгийн эзэн болоорой” хадгаламжийн аяныг энэ он дуустал зохион байгуулж байгаа билээ. Сар бүр азтан тодруулах аяны нөхцөлийн дагуу  09-р сарын урамшууллын эздээр нийт 47 харилцагч тодорч 50,000 төгрөгөөс 3 сая төгрөгийн урамшууллаа гардан авлаа.  

Үүнд:

  • 3,000,000 төгрөгийн нэг харилцагч
  • 1,000,000 төгрөгийн гурван харилцагч
  • 500,000 төгрөгийн долоон харилцагч тус тус тодорсноос гадна аянд оролцох урамшууллын эрхийн дугаарын сүүлийн 4 орон нь таарсан 36 харилцагч 50,000 төгрөгийн эзэн боллоо.

Эдгээр харилцагчид маань энэ сар урамшууллын эзэн болсноос гадна жилийн эцэст тодрох 100,000,000 төгрөгийн эзэн болох сугалаанд давхар оролцох боломжтойгоороо давуу талтай.

1,000,000 төгрөгийн урамшууллын эзэн Ч.Эрдэнэцэцэгийн сэтгэгдэл:

Ард түмэн минь бүгдээрээ гоё санхүүгийн сахилга баттай байж хуримтлалтай болоорой! Бидний орлого хэд байх нь хамаагүй жишээ нь би бол зүгээр л нэг төсвийн байгууллагын жирийн албан хаагч ч гэсэн орж байгаа орлогынхоо тодорхой хувийг хадгалдаг юм. Энэ маань өнөөдөр намайг урамшуулж азтан болгосонд би маш их баяртай байна. Тиймээс та бүхнийгээ эмч хүний хувьд эрүүл мэндийнхээ төлөө, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хадгаламжтай байгаарай гэж уриалмаар байна.

зураг
 

Харилцагч та нийт 500 гаруй харилцагчдыг урамшуулах энэхүү хадгаламжийн аянд оролцохыг хүсвэл Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотод байрлах салбар нэгжид 50,000 төгрөгөөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэхэд хангалттай. Мөн 2 сая төгрөгөөс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн тохиолдолд зээлийн эрхтэй карт бэлэглэж, төрсөн өдөр нь тохиовол нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх гэх давхар давхар бэлгүүд таныг хүлээж байна.

“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

Ариг банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.