Уншиж байна ...

Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2 цаг 55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
  • Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
  • Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
  • Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрд хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.