Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Батлан Хамгаалах Яам(БХЯ)-наас Налайхын аэродромыг шинэчлэн хөгжүүлэхэд зориулагдсан орчин үеийн цэргийн техник хэрэгслийг Монголын талд бэлэглэх арга хэмжээ өчигдөр боллоо.
Уг арга хэмжээ нь хоёр улсын БХЯ хооронд байгуулсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн юм.
Өчигдөр Оросын талаас
Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат "Налайхад байдаг энэхүү цэргийн аэродромоос 1993 оноос хойш цэргийн болон бусад ямар нэг онгоц, техник нисээгүй. ОХУ, Монголын БХЯ хоорондын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэмэлтээр гэрээнүүд байгуулагдаж, энэ аэродромыг шинэчилж, үйл ажиллагаа явуулдаг болгох талаар хамтарч ажиллаж байна.
ОХУ-аас сүүлийн хоёр жилд нэмэлт дөрвөн гэрээ байгуулан энэ хүрээндээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай техник хэрэгслүүдийг нийлүүлж, барилга байгууламж барьж өгч байгаа. Өнөөдөр бид нэмэлт 47 дугаар гэрээг хүлээж авах ажиллагааг анги дээр зохион байгуулж байна. Хийгдэж буй объект, барилга байгууламж, нийлүүлж буй техник төхөөрөмжүүд чанарын өндөр түвшнийх байгаад Зэвсэгт хүчний командлагчийн хувьд болон хувиасаа талархал илэрхийлье.
Зэвсэгт хүчний агаарын цэрэг хөгжлийнхөө нэн шинэ үеийн түүхийг эхлүүлж байна. Удахгүй бид энэхүү аэродромоосоо дуунаас хурдан онгоцоор нислэг үйлдэж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад туйлын ойрхон очоод байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!