Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилнэ.
Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас 5-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг аравдугаар сарын 5-ны 06:00 цагаас 7-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!