ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Тавантолгой” дулааны цахилгаан станцын тендер шалгаруулалтад маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өчигдөр (2024.10.02) гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.  

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг товч танилцууллаа. Тэрбээр, “Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ  ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гээд эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус бүрээр танилцуулсан юм. Тухайлбал, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар тусгасан байна. Түүний дараа тус байнгын хорооны  гишүүд "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж,  хариулт авсан.

зураг
 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал нар “Эрдэнэс таван толгой” компани энэ оны эхний хагаст олборлосон нүүрснийхээ 70 хувийг биржээр худалдаалж байсан бол одоо дөнгөж 15 хувийг биржээр дамжуулж байна. Яагаад биржээр зарах нүүрсний хэмжээ болон үнэ ханш буурсан бэ, гадаад зах зээлд алтны үнэ ханш, борлуулалт сайжирлаа. Тиймээс алтны олборлолтыг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуусан.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэвийн мөрдөгдөж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн борлуулалтын орлого 106 хувьтай явж байгаа. Харин урд хөршийн үнэ ханшаас шалтгаалан нүүрсний борлуулалтын үнэ бага зэрэг буурсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, хүн амын нягтаршил ихтэй бүс нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ямар бодлого баримтлах вэ гэж асуусан. Тэрбээр улсын хэмжээнд аймгийн төвтэйгөө ойрхон, нэгтгэж болох 21 сумыг татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энэ өөрчлөлтийг хэзээ хэрэгжүүлэх талаар тодруулсан юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахын тулд Азийн хөгжлийн банктай хамтран зарим дүүргүүдэд шинэ эмнэлэг барих, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг гадаадад, дотоодод дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрах цогц бодлого баримталж байгаа гэсэн хариултыг өгсөн. Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, бүсийн хөгжлийн төлөвлөлтийг гаргасны дараа бүсүүдийн төрөлжилтийг тодорхойлно. Түүний дараа засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөнө. Тэр үед сумдыг татан буулгах, өөрчлөх асуудал яригдах боломжтой гэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд 24 дулааны цахилгаан станц барихаас 3-ыг улсын төсвийн хөрөнгөөр, бусдыг нь гадаадын зээл тусламжаар барихаар тусгасан байна гээд гадаадын зээл тусламжийг хүлээж цаг алдаж болохгүй гэдгийг сануулж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын тавьсан БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тусгасан байна. Өмнө нь Япон Улстай байгуулж байсан энэ чиглэлийн хэлэлцээрийн үр дүнг тооцож үзсэн үү. Манай улсад хэлэлцээр ямар ашигтай вэ гэсэн асуултад ажлын хэсгээс, БНХАУ-тай хэлэлцээр байгуулах эхний яриа хэлэлцээ хийж байна. Түүний дараа үр ашгийг тооцох боломжтой. Харин Япон улстай 2015 онд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг тооцож байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, хувийн хэвшлээ дэмжинэ, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ гэж бодлогын баримт бичигт заасан боловч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгасан заалтууд хангалтгүй байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд татварын ачаалал өндөр байгаа учраас их хүнд нөхцөлд байгаа. Эдгээр төлөвлөгөөг боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн санал, бодлыг сонссон уу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно хэмээн хариулсан бол Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улс төржилтийг зогсооно. Нэн ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ гэв. Ийнхүү тус байнгын хороо "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
мояа [178.20.55.182] 2024/10/3
Төмөр замыг 15 жил ТТ ДЦС г 10 гацааж байгаа Mongolian Corruption System одоо болио
2 | 0 Хариулах
бат [202.72.245.121] 2024/10/3
Тендер гэж нэг заваан юм хамаг ажлуудыг гацаах шиг болж байна даа. ДЦС-ын ажлыг шууд тендергүй хийчмээр юм болдог бол
0 | 0 Хариулах
мояа [178.20.55.182] 2024/10/3
Тендерт энэ биш бүх хэрэгтэй юмыг гацааж байдаг MCS гэж лай байна, төмөр замыг заавал өөртөө авна гээд 15 жил гацаасан энэ ТТ ДЦС г бас авах гээд элдэв хор найруулж шүүхдээд 10 жил гацааж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.173] 2024/10/3
Наранцогт гэсэн энэ заваан бах мэлхий, хүрэлбаатарын суганы үсийг зайлуулаачээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.145] 2024/10/3
Цахилгаан станц барих байтугай тендерийг нь ч шалгаруулж чадахгүй яачихсан авилгалжиж, дампуурсан улс, засаг төр вэ?
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.34] 2024/10/3
ГАНТӨМӨР ТУВААН ДОРЖХАНД МЭТИИН ГОШИГНУРУУД АЖИЛА ХИЖ ЧАДАХГҮИ БАИНА ОГЦРУЛАЧЁЭЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.34] 2024/10/3
АЖИЛА ХИЖ ЧАДАХГҮИ АНУСУУД ЗАИЛАЧ
1 | 0 Хариулах
Нийгэм-сэтгэцийн асуудал [139.5.217.43] 2024/10/3
энэ Наранцогт бол аймшиг шүү. Маш зальтай. Зүгээр л аймшиг, бас гамшиг.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.173] 2024/10/3
Ёстой хүн хог гэвэл наранцогт. Маш олон залуусын шударгаар ажиллах боломж, найдварыг нь бортэнгийн луйварчинтай хамт үгүй хийсэн
1 | 0 Хариулах
WTf [202.126.90.150] 2024/10/3
ene AH-iin gantumur gj shaamiisan nowsh har hulgaich shu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.34] 2024/10/3
Гантөмөр үнэхээр сул хүн юмаа?!
3 | 0 Хариулах
WTf [202.126.90.150] 2024/10/3
gantumur gj unen howhsnoho dolooson huur baigaa biz. arai l archaagui nowsh gedgiin udur bolgon hardag bolloo. zda
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.10] 2024/10/3
Монголчууд Оросоос эрчим хүчний хамааралтай гэж Ардчилагчид байнга улстөр хийдэгч үнэндээ Хятадаас хамааралтай болсон байдаг. Үүнийг АН маш чадмаг нууж чаддаг. Эрчим хүчний импорт, зээл, тоног төхөөрөмж цөм Хятадаас хамааралтай боллоо.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.190.129] 2024/10/3
Хүн яаж ингэж ичихгүй цөм худлаа шааж чаддаг юм бэ
0 | 1 Хариулах
мояа [178.20.55.182] 2024/10/3
Ш.Бадмаа чи худлааг нотол харая дээрх хүн чинь үнэн хэлсэн байна
0 | 0 Хариулах
Ирц муу [59.153.87.51] 2024/10/3
Яагаад хуралдаа ирэхгүй байна?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.206] 2024/10/3
Өө зө зө
0 | 0 Хариулах