Уншиж байна ...

Монголын шорт трекчид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртлээ

Т.Цэлмэг, IKON.MN
Өчигдөр 17 цаг 18 минут
IKON.MN
Зураг зураг

Филиппин улсын Манила хотод болж буй шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээнд 10 орны нийт 90 тамирчин өрсөлдөв.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1,500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1,500, 1,000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1,500, 1,000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1,500 метрт мөнгө, 1,000 метрт алт, Т.Тэмүүлэн 1,500 метрт хүрэл, 1,000 болон 500 метрт мөнгөн медаль хүртжээ.

Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2,000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэн юм.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо