Уншиж байна ...

Нийтлэг амны эвгүй үнэрийг арилгах үр дүнтэй аргууд

ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа

Таны амнаас ямар нэгэн эвгүй үнэр гарах тохиолдол байдаг уу? Эсвэл хайртай дотны хүний тань амнаас эвгүй үнэр гараад байдаг бол наашаа түр анхаарлаа хандуулаарай.

Амнаас эвгүй үнэр гарах шалтгааны 90 хувь нь шүдний өвчлөлөөс болдог байна. Гэхдээ шүдний чулуу, шүд цооролт, буйлны үрэвсэл, хэлний өнгөрөөс гадна ходоодны үрэвсэл, бөөр, чихрийн шижин зэрэг өвчний  үед ч  амнаас эвгүй үнэр гарах нь  бий.

Тиймээс танд амны эвгүй үнэрийг арилгах дараах аргуудыг хүргэж байна:

  1. Хэлний өнгөрийг хусаж цэвэрлэх:

Хэлний гадаргыг шүдний сойзоор эсвэл зориулалтын сойзоор зөөлөн угаана. Харин угаахдаа чанга дарах хэрэггүй учир нь хэлийг тойрсон 5-н төрлийн амталгааны хөхлөг байдаг учир  зөөлнөөр хойноос урагш чигт угаана.

зураг
 
  1. Бактери устгах байгалийн давстай шүдний ОО-г тогтмол хэрэглэж хэвших:

Гималайн давс нь 250 гаруй сая жилийн тэртээ тектоникийн даралтаар үүссэн ба хүний биед шаардлагатай 80 гаруй төрлийн байгалийн минерал болон элементүүд агуулдаг.Гималайн ягаан давсанд суурилсан 96.1% байгалийн гаралтай шүдний OO нь шүд цоорох өвчнөөс хамгаалж, амны эвгүй үнэрийг арилган амны хөндийд үржих таагүй бактерийг устгах эко ОО юм.

зураг
 
  1. Шүдний утас хэрэглэх:

Хоол хүнсний болон амттангийн үлдэгдэл шүдний завсар үлдэж,   цэвэрлээгүйгээс үүдэн чөлөөт амин хүчил ихээр үүсэж  шүдний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс  шүдний утас хэрэглэн шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж,  шүдний цоорол болон буйлны үрэвслээс сэргийлж хэвшээрэй.

зураг
 
  1. Ус сайн уух:

Шингэн зүйлс хангалттай уугаагүйгээс ам хатаж, хуурайшиж эхэлдэг. Үүнээс улбаалж шүлс зунгааралдан амны хөндийн чийг алдагдаж, бактери үржих бас нэгэн нөхцөл болдог. Тиймээс ам цангах болгонд ус болон шингэн зүйлс ууж байх хэрэгтэй.

зураг
 
  1. Ам зайлагч хэрэглэх:

Ам зайлагч нь амны эвгүй үнэрийг дарахад ихээхэн нөлөөтэй байдаг. Шүд,  хэлээ угаахаас өмнө амаа зайлах ёстой ба энэ нь амны хөндий дэх бактерийг устгаж, гадагшлуулах үйлчилгээтэй.

зураг
 
  1. Давс болон содын уусмалаар амыг зайлах:

Өдөр бүр амны хөндийгөө давсны уусмалаар зайлснаар шүлсэнд агуулагдах нянгийн тоо буурдаг болох нь судалгаагаар  батлагдсан байдаг. Амны хөндийг давстай усаар зайлах нь шүд хорхойтолтыг багасгаж, буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.