Уншиж байна ...

"Сэлбэ дэд төвд орон сууц барих компанийг шалгаруулах шийдвэр ажлын 15 хоногт гарна"

Б.Манлай
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй.

Тус төслийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд нийт дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг есдүгээр сарын 24-нд нээсэн билээ.

Эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн. Харин хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа” болон “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгсөн. Энэхүү олон улсын нээлттэй тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаанаа хийжээ. Тус хороо ажлын 15 хоногийн дотор гүйцэтгэгч компанийг шалгаруулах шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай байна.

Сэлбэ дэд төв Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт дөрвөн хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөжээ.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12,000 айлын орон сууц бүхий хотхон хороолол баригдахаас эхний ээлжийн буюу 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга барих аж.