Уншиж байна ...

Аравдугаар сарын 1-7-нд Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амарна

Б.Манлай
2 цаг 52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдээр буюу 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын авто зам, боомтын үйл ажиллагаа хаагдаж, долоо хоногийн хугацаанд амарна.

Иймд БНХАУ-д зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа анхаарахыг зөвлөж байна.

“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай гэж ЭСЯ-наас мэдээллээ.

зураг
 

Харин Монголын Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Иймд Хятадын талаас бараа бүтээгдэхүүнээ хурдан татаж авахыг зөвлөв.

зураг