Уншиж байна ...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, цас орж, шуургатай байх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулав

Г.Мөрөн, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш өдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орохыг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ)-аас мэдээллээ.

Мөн өнөө шөнө буюу есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх төлөвтэй байна. 

Иймд зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав.