Уншиж байна ...

С.Цэдэнсодном: Ирэх Даваа гарагт 10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийг дулаан, халуун устай болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Техник импорт компаниас 10 дугаар хороолол хүртэлх 11г,д дулааны шугамыг шинэчлэх ажил хоёр сар гаруй үргэлжилж байна. Дулааны шугам шинэчлэлийн ажлын явцыг өнөөдөр мэдээллээ.

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга С.Цэдэнсодном "Уг байршлын засвар долдугаар сарын 15-нд эхэлсэн. Энэ хугацаанаас хойш шугам, материалыг гадаадаас захиалгаар авч байгаа болохоор хугацаа их орж байна. Шугамыг манай улсад үйлдвэрлэдэггүй.

Уг шугамыг шинэчилснээр Улаанбаатар хотын дулааны алдагдал 5-15%-аар буурна. Мөн 12 давхар, нэг орцтой, 80 орон сууц, 6,200 орчим хэрэглэгч шинээр техникийн нөхцөлд холбогдох боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11г,д магистралын өргөтгөлийн ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Ухсан нүхнүүдээ булж, замын нөхөн сэргээлтийг хийж байна. Амралтын хоёр өдөрт 1,000-ын шугамын шахалтыг хийнэ. Ингэснээр ирэх Даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд 10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийг дулаан, халуун устай болгоно" гэв.