Уншиж байна ...

“Euromoney” сэтгүүлээс зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолоос ХААН Банк дөрвөн шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Euromoney Awards for Excellence” шагнал гардуулах ёслол өнгөрөгч пүрэв гарагт тохиож, ХААН Банкийг 2024 оны Монгол Улсын “Шилдэг банк” “Цахим шийдлээр тэргүүлэгч шилдэг банк”, “ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “БОНЗ-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк”-аар тус тус нэрлэлээ. Шагналыг ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх болон ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж нар гардан авсан юм.

ХААН Банк нь 2.9 сая харилцагчдадаа 545 салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилго болгож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөжүүлж, харилцагч бүр санхүүгийн хэрэгцээгээ хялбар шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

зураг
 

2024 оны эхний хагас жилийн байдлаар ХААН Банкны цахим суваг хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрсэн бөгөөд харилцагчдад санал болгодог онлайн зээлийн багцаар зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна. Зээлийг цахимжуулснаар цаасны хэрэглээг багасахаас гадна харилцагчийн цаг, шатахууныг хэмнэх, зээл судлах хугацаа болон цахилгааны хэрэглээг бууруулж, байгаль орчин төдийгүй санхүүгийн хувьд ээлтэй болж байгаа юм.

ХААН Банкны үнэт зүйлсэд багтдаг тогтвортой хөгжилд манлайлах байр сууриа бид ямагт хадгалж, ногоон бизнесийг дэмжих ногоон зээлүүдийг хамгийн өргөн цар хүрээнд санал болгож, дотоодын зах зээлд ногоон бонд гаргаж, ногоон зээлийн багцаар зах зээлд тэргүүлж байна.

Бидний  харилцагчдынхаа бизнес, санхүүгийн аяллын өсөлт хөгжил бүрд хамт байх зорилгын төлөөх тууштай ажлууд болон амжилтыг ийнхүү олон улсад үнэлэхэд хувь нэмрээ оруулж буй ХААН Банкны нийт харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон ажилтнууддаа талархал илэрхийлье. 

зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.