Уншиж байна ...

MINI Брэндийн Нээлт – OH SO MINI! OH SO ICONIC!

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Та бүхэн "Mr. Bean" цуврал дээр хараад, бяцхан инээд хүргэж, баяр хөөр нэмдэг тэр жижигхэн ногоон машиныг санаж байна уу? Тэр машин бол алдарт MINI! Тэрхүү гайхалтай брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийж, хотын замд жинхэнэ өнгө төрхөө нэмэхэд бэлэн боллоо!

Миний MINI

Өөрийн анхны загвараас эхлэн хэний ч нүдэнд содон харагдаж, бие жижигхэн ч бэлчээр том зорилго агуулсан MINI 2024 оны 9 сарын 13-ны өдөр Цэдэнбалын талбайд сонирхолтой нээлтийн үйл ажиллагаагаараа Монголын зах зээлд танилцуулагдлаа. Өнөөдөр таны олж харах MINI машин бүр технологийн "шидэт дохио"-гоор дүүрэн. Хотод тулгардаг зай бага, зогсоол олох гэж яддаг асуудлыг энэ брэнд ёстой үнэхээр амархан шийддэг гэнэ шүү!

Түүхээ эргэн харалцъя! Эхэндээ 1959 онд хотын замд зай бага эзлэх, гэхдээ олон хүн багтаах, хурдтай, хүчтэй байх шалгуурыг биелүүлэхийн тулд British Motor Corporation-ийн бүтээсэн энэхүү жижигхэн машин нь өдгөө BMW группийн дор тусдаа брэнд болон хөгжиж, дэлхий даяар сая сая машины хорхойтнуудын сэтгэлийг булаасаар байна. MINI брэнд бол зөвхөн машин бус, уур амьсгал, мэдрэмж гэж хэлж болно шүү дээ!

зураг
 
зураг
 

Countryman ба Cooper S: Хоёр од нэг тайзнаа

Монгол дахь нээлтийн арга хэмжээний үеэр MINI-ийн хоёр алдартай загварыг танилцуулсан нь MINI Countryman болон MINI Cooper S байлаа. Countryman нь MINI гэр бүлийн том биет нь. Зорчигч болон ачаанд хангалттай зайтай, дөрвөн хаалгатай, гэр бүлийн хэрэгцээг ч, адал явдал хайгчдыг ч сэтгэл хангалуун үлдээх чадвартай. Хотын зам дээр ч хөнгөн, уян хатан хөдөлгөөнийг амтлах боломжтой гэдгийг та бүхэн анхаарна уу.

MINI Cooper S– Таны жижигхэн баатар! Жижиг оврын хоёр хаалгатай энэ машин хотоор хөнгөн шингэн урагшлах боломжийг танд өгнө. Яг л видео тоглоом тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлж, хот доторх зай багатай замын хөдөлгөөний үеүдэд чөлөөтэй хөдөлгөөн хийх, зогсоол олох зэрэг асуудлыг шийдэх хамгийн зөв сонголт. Түргэн хариу үйлдэлтэй жолоодлогын систем нь уян хатан мэдрэмжийг төрүүлдэг. MINI Cooper нь хөнгөн жинтэй учир хөдөлгүүрт бага ачаалал өгдөг ба өндөр үр ашигтай хөдөлгүүртэй. Мөн түүнчлэн эко жолоодлогын систем, зогсолт хийх үед хөдөлгүүр унтарч асах функц зэрэг нь түлш хэмнэлтийг бий болгодог. Хурдтай бас уян хатан!

Шинэлэг байдал, хөгжилтэй мэдрэмж! MINI брэндийн Монгол дахь нээлтийн үйл ажиллагаа өөрөө хүүхэд насны тэр л инээдэмтэй, гэгээлэг өдрүүдийг санагдуулам байлаа. Жижигхэн ч асар их энерги шингэсэн энэ брэнд Монголд шинэ стандартыг тогтоох нь гарцаагүй! Жолоодлого бол хөгжилтэй бас гайхамшигтай байх ёстой гэдгийг дахин сануулах мэт.

Бавариа Моторс – MINI-гийн хаалга нээлээ Монголд MINI-гийн албан ёсны төлөөлөгч Бавариа Моторс компани ч MINI брэндийн хэрэглэгч болон сонирхогчдод улам ойртож буйдаа талархууштай буй. Та бүхэн ч энэ өвөрмөц, авсаархан, хөгжилтэй машиныг үзэж сонирхохыг хүсвэл Бавариа Моторсын үзэсгэлэнгийн танхимд зочлоод л туршаад үзэхэд хангалттай шүү! MINI таныг хүлээж байна!

Холбоо барих:

Вебсайт: www.bavariamotors.mn
Холбогдох дугаар: 94267000
Email: sales@bavariamotors.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 116

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.