Уншиж байна ...

"Зуны сүүлийн, намрын эхний гэмээр гайхалтай өдөр The Lemons хамтлаг тоглолтоо хийнэ"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

The Lemons хамтлаг “Залуу Лениний ойролцоо 3 давхарт” цомгийг кассет хувилбарт шилжүүлснийг угтсан “Red Party болон Кассетны баяр”-ын тоглолтоо есдүгээр сарын 13-ны 18:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах “Happy Park”-д зохион байгуулна 

Хамтлагийн тоглолтод дараах таван уран бүтээлч урилгаар оролцох аж. 

  1. A Sound
  2. Uudee’s Swashbuckling Dandies
  3. DJ George
  4. DJ Nomtii
  5. DJ ROXY нар хүрэлцэн ирнэ. 

“The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр "Бидний хамгийн анхны Red цомог 2006 оны арванхоёрдугаар сард гарч байсан. 

Энэ удаад хоёр дахь цомог болох кассетандаа зориулж Red Party хийнэ. Тоглолтын үеэр 30 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо зориулан эгшиглүүлнэ. 

Насны хязгаар 16 ба түүнээс дээш гэдгийг сануулъя" хэмээв. 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч “The Lemons хамтлаг, Mongol Mix Project удаан цаг хугацаанд хамтын ажиллагаагаа өрнүүлж байна.

Бидний хамтын ажиллагааны үр дүнд The Lemons хамтлагийн улаан пянзыг олон түмэнд нээлттэй болгосон юм. 

"Happy park" төсөл маань наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 14-ний хооронд сарын хугацаанд залууст боловсрол, соёл урлагийг хүргэх зорилгоор хэрэгжих юм. 

The Lemons хамтлаг анх удаа задгай талбайд тоглолт зохион байгуулж байгаагаар давуу талтай. Зуны сүүлийн, намрын эхний гэмээр гайхалтай өдөр тоглолтоо зохион байгуулна. 

Нэмж хэлэхэд dress code улаан байх бөгөөд хувцаслалтдаа бага зэрэг улаан өнгөний чимэглэл оруулахад хангалттай" гэлээ.