Танд захидал ирлээ!... Ийм үгсээр эхэлсэн мессеж гар утсанд тань ирвэл ганцхан минут зарцуулаад уншаарай. Завгүй, яаруу, эсвэл нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй мэт эгэл өдрүүдэд хаа нэгтээгээс, хэн нэгнээс ирж буй эдгээр захидал талархлынх.
Бидний амьдралын хэмнэлийг эрс өөрчилсөн цар тахлын үеэс эхэлж дөрөв дэх жилдээ үргэлжилж буй “Smart Education” төслийн ачаар суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сонирхлоо олж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн мянга мянган сурагч танд, Мобикомын хэрэглэгчдэд зориулан талархлын захидал илгээжээ. Ийнхүү захидал бичих, танд илгээх шалтгаан болсон “Smart Education” төслийн тухай онцолж байна.
Дассан амьдралын хэмнэлийг нэг л өдөр өөрчилж, зайнаас, цахимаар ажиллаж, сурах шинэ эгэлд бид дасаж эхэлсэн. Цар тахалд хэн ч бэлэн байгаагүй шиг цахим ажил, сургалт ч сорилтуудтай тулгарч байсан энэ үеэс “Smart Education” төсөл эхэлжээ.
Бүх шатны сургуулиудын тэнхимийн үйл ажиллагаа зогсож, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн тэр үед интернэтгүй, гэрэл цахилгаангүй, ухаалаг төхөөрөмжгүйгээс хүүхдүүд цахим хичээлээс хоцрох эрсдэл гарч байв. Үүнээс сэргийлэн зорилтот бүлгийн 3320 сурагчдад технологийн дэмжлэг үзүүлж гар утас, нэг жилийн дата эрх бэлэглэж байсан юм.
Төслийн дүнд цахим хичээлийн ирц 100 хувь болж, сурагчдын идэвх оролцоо 4-7 хувь дээшилсэн байна.
Амьдрах орчин, дэд бүтэц, улс орны хөгжил, боловсон хүчин дутмаг зэрэг олон шалтгааны улмаас дэлхий даяар зургаан хүүхэд тутмын нэг нь сурч боловсрох заяагдмал эрхээ эдэлж чаддаггүй.
Газар нутаг том, хүн ам сийрэг, орон нутагт дэд бүтцийн хөгжил сул гээд Монголын хувьд ч боловсролын хүртээмжид тулгарч буй сорилтууд бий. “Smart Education” төслийн хүрээнд технологийн дэвшил, ухаалаг төхөөрөмж, интернэтийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдэх санаачилгыг хэрэгжүүлсэн. Тодруулбал, Улаанбаатар хот, орон нутгийн сургуулиудад иж бүрэн дижитал танхим байгуулж, өндөр хурдны интернэтээр хангаснаар 12,500 гаруй сурагч үр шимийг нь хүртэж байна. Тэд VR төхөөрөмж, ухаалаг самбар, зөөврийн компьютер бүхий иж бүрэн дижитал танхимд 10 гаруй төрлийн хичээл үздэг бөгөөд төсөлд хамрагдсан сургуулиудын байгалийн ухааны хичээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Мобиком групп хүүхдийн амьдрах, суралцах орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ. “Smart Education” төсөл ч ийм ажлуудын нэг бөгөөд энэ жил Улаанбаатар, орон нутгийн зургаан сургуулийн 12,000 сурагч дижитал танхимаа хүлээн авна.
2024/09/05-наас 2024/09/20-ныг дуустал дижитал картаар цэнэглэсэн хэрэглэгч бүрд Монгол орны өнцөг булан бүрээс төслийн үр шимийг хүртэж буй бяцхан сурагчдын захидал очих юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!