"ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ" #ГРИЙН_ГРУПП 2024 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, роботжсон технологи бүхий гоймонгийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Лапша гоймонгийн үйлдвэр нь хүний хөдөлмөр шаардагддаг үйлдвэрлэлийн уламжлалт процессыг шинэчилж, инновац шингэсэн хоногт 100 тонн, жилийн 35,000 тонны хүчин чадалтай РОБОТЖСОН ТЕХНОЛОГИ бүхий үйлдвэр юм.
Грийн Группийн ажилтнуудад бүтээмжийн цалингийн системээр цалинжиж, гүйцэтгэлээрээ манлайлан аяллын эрхээр шагнуулж, мөн хайртай хүмүүсээ дэлхийн өнцөг булан бүрд аялуулах боломж бүрддэг.
Грийн Групп-ийн манлайлагч ажилтнууд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжил дэвшилтэй танилцаж, инновац шингэсэн шинэ санаатай ирнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Лапша үйлдвэрийн манлайлагч залуус Турк улсыг зорилоо. Грийн Группийн бүх ажилтнуудад бүтээмжээр тэргүүлж дэлхийгээр аялах боломж нээлттэй байна.
#ҮНДЭСНИЙ_БРЭНД_БҮТЭЭГЧ_ГРИЙН_ГРУПП
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!