ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН
Япон улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
iKon.MN
Япон улсын Шизүока мужид сурагч солилцооны тав хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Тус хөтөлбөрт өмнө нь Японд зорчиж байгаагүй, 16-18 настай буюу ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Гадаад паспортын хуулбар
- Эсээ
Эсээнд тавигдах шаардлага:
- 400 үгэнд багтаах;
- Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
- Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
- Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
- Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.
Эсээний сэдэв:
- Дэлхийн иргэн гэж миний бодлоор
- Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
- Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
- Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
- Ирээдүйн тухай миний бодол
Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны наймдугаар сарын 30-ны дотор vice@all4education.mn мэйл хаяг руу илгээнэ үү.
Эх сурвалж: Боловсролын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
