Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгодог"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглосон байдаг. Агнуурын бүс нутаг, халдвартай байгаа газарт тарвага агнахгүй байхыг Нийслэлийн Байгаль Орчны Газрын улсын ахлах байцаагч н.Батхүү зөвлөв.

Түүний мэдээлснээр 2024 он гарсаар 234 үйлдлээр 524 ширхэг тарвага оруулж ирсэн зөрчлийг хянан шийдвэрлэжээ.

"Тарваган тахлын нууц хугацаа богино буюу 2-3 хоног, антибиотик хэрэглэсэн болон вакцин тариулсан бол 6 хоног хүртэл.

Тахлаар өвчилснийг тогтоохын тулд хамгийн эхэнд тарваганы мах идсэн, өвчсөн, тарвагатай ойртоогүй мөртлөө бүүрэгт хазуулсан эсэх тархвар судлалыг хийнэ.

Хоёрдугаарт өндөр халуурах, дагз нь чичрэх, суга, цавины булчирхай цочиж хөдөлж чадахгүй хөндүүр өвдөх, цустай ханайх, гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ.

Сэжигтэй гэж үзвэл лабораторийн шинжилгээгээр баталдаг.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний дараа хариу урвал гардаг.

Баянзүрх дүүрэгт вакцин буруу хийсэн гэх асуудлыг шалгадаг газар нь тогтооно. Бидний зүгээс вакцины шилийг үзсэн. Тухайн вакцин нь манай улсад хийгдэж буй вакцин байсан.

Тарваган тахлын вакциныг тархвар судлалын заалтаар хийдэг бөгөөд малчид, анчид, цэргийн албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах тасгийн ажилтнууд, онцгой байдлын алба хаагчид багтдаг.

Харин вакцинд мэдрэг хүмүүст хийхгүй байх заалттайг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ЗӨСҮТ/ Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав тайлбарлалаа.

Нийслэлийн Байгаль Орчны Газрын улсын ахлах байцаагч н.Батхүү "Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон нь хэвээр байгаа.

Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгоно. Тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог" гэв.