Уншиж байна ...

Манай улсын хилээр дөрвөн жилийн хугацаанд 8,637 ширхэг цахилгаан, суррон дугуйг оруулж иржээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хилээр 2021-2024 оны наймдугаар сарын 15-ны хугацаанд 13,217 ширхэг цахилгаан дугуй орж ирэв. 

Энэ хугацаанд 7,696 мянган ам.долларын цахилгаан дугуй, суррон импортолсон байна. 

Тухайлбал

  • 2021 онд 411 ширхэг 561.6 мянган ам.доллар
  • 2022 онд 1,065 ширхэг 1,471.9 мянган ам.доллар
  • 2023 онд 4,625 ширхэг 2,517.9 мянган ам.доллар
  • 2024 онд 7,116 ширхэг 3.1 сая ам.долларын цахилгаан дугуй, суррон, мопед, скүүтэр импортолсон талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэв. 

Он гарсаар эхний долоон сард скүүтер, суррон дугуйнаас бэртсэн 178 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авсныг өмнө нь мэдээлж, сэрэмжлүүлсэн.

Иймд скүүтер болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.