Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Үүнд:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргалаа.
Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Сонгуулийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!