ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТОДОТГОЛ: Хамтарсан Засгийн газрын сайд нар татвар төлөгчдөөс ₮1.9 их наядыг төсөвтөө нэмж авна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газар энэ долоо хоногт 2024 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хуралдаж, нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

МАН-ын 13, АН-ын найм, ХҮН намын хоёр сайдаар танхимаа бүрдүүлж, хамтарсан Засгийн газар байгуулсан ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийн тодотголоор аль сайдад хэдэн төгрөг нэмж хуваарилж байгаа мэдээллийг хүргэе.

Сонгуулиас өмнөх Засгийн газар 17 яам, 22 сайдтай ажиллаж байсан. Харин сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар 17 яам, 23 сайдтайгаар ажиллаж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 27.4 их наяд төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа. Гэвч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн учраас ерөнхий сайд төсвөө өөрчлөхөөр боллоо.

Өнөөдрийн байдлаар төсөв буюу төрд байгаа мөнгийг татвар төлөгчдийн өмнөөс ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй 39 сайд, дарга нар байна. Үүнд Засгийн газрын 23 сайд болон Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ тэргүүтэй төрийн томоохон 16 байгууллагын дарга нар багтдаг.

Үүнээс зөвхөн хамтарсан Засгийн газрын сайд нарын зардал хэрхэн нэмэгдэх мэдээллийг хүргэе. Учир нь ШЕЗ, ҮХЦ, ҮСХ, ТАЗ гэх мэт 14 байгууллагын төсвөөс тусгагдсан зардалд өөрчлөлт ороогүй байгаа юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогийн засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй зургаан сайдын харьяа байгууллагууд улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй. Үндсэндээ улсын төсвөөс зардал гаргаж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд зөвхөн мөнгө авдаг гэсэн үг.

Орлогогүй гэж болох тус зургаан сайд нийтдээ 255 тэрбум төгрөгийг хуучин төсөв дээрээ нэмж авч байгаа юм. Ингэснээр энэ удаагийн тодотголын дараа тэд төсвөөс 1.6 их наяд төгрөгийн зардал гаргана. Нэг ч төгрөгийн орлого оруулахгүй.

Түүнчлэн УИХ-ын дарга 2024 оны улсын төсөвт 100 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 132 тэрбум төгрөгийн зардал гаргах ёстой байжээ.
Харин төсвийн тодотголоор орлогоо нэмээгүй бөгөөд зардал нь 10 тэрбумаар өссөн. Ийнхүү энэ онд улсын төсвөөс нийтдээ 142 тэрбум төгрөгийн зардал гаргахаар болсон байна.

Ерөнхий сайд төсөвт төвлөрүүлэх орлогоо 542 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлаа 44 тэрбум төгрөгөөр өсгөжээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 онд батлагдсан хуулиар ерөнхий сайд 648 тэрбум төгрөгийн орлогыг харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой байсан.

Гэтэл энэ удаад өргөн барьсан төсвийн тодотголоор ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөвт төвлөрүүлэх ёстой орлогоо 105 тэрбум төгрөг болгож, бууруулжээ. Харин зардлын хэмжээгээ 44 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Ерөнхий сайдын төсөвт төвлөрүүлэх орлогын дийлэнх буюу 644 тэрбумыг түүний харьяа Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газар бүрдүүлэх ёстой байсан. Үүний 520 тэрбум төгрөгийг Ирээдүй өв сан руу шилжүүлэх ёстой байжээ. 

Гэхдээ уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбараас ерөнхий сайд 499 тэрбум, Сангийн сайд 789 тэрбум буюу нийт 1.2 их наяд төгрөгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тооцоолол гарсан байна.

Тэгвэл Зам, Тээвэр Хөгжлийн сайд 175 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан болов ч тодотголын дараа 105 тэрбум болж буурлаа.

Харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт хамгийн их буюу орлого оруулдаг нь Сангийн яам.

Тэд 2024 оны хуучин төсөвт 18 их наяд 181 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байсан бол тодотголын дараа 600 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх ёстой болжээ. Ингэхдээ татвар төлөгчдөөс ₮467 тэрбумын орлогыг төвлөрүүлнэ хэмээн тооцоолсон байна.

Хамтарсан Засгийн газрын сайд нар улсаас 1.9 их наяд төгрөгийг төсөвтөө нэмж авна

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын сайд нарын энэ оны улсын төсвөөс санхүүжих зардлын хэмжээ 22.5 их наяд төгрөг болж, хоёр их наядаар өссөн үзүүлэлттэй байна. 

Тухайлбал Сангийн сайд 2024 оны хуучин төсвөөс 4.5 их наядын зардлыг гаргах ёстой байсан. Гэвч төсөвт тодотгол хийснээр зардал нь нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд гадаадын зээл тусламжаас санхүүжих зардал 984 тэрбум төгрөг болж, өсжээ.

Улсад орлого оруулдаггүй Эрчим хүчний сайд өөрийн зардалдаа 134 тэрбум төгрөгийг нэмж авахаар болжээ. Үүний дийлэнх хувийг хөрөнгийн зардалд ашиглах аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Хяналт, үнэлгээний үндэсний Хорооны дарга, 20 минутын хот-үндэсний хорооны дарга нарын зардалд улсын төсвөөс нийтдээ 130 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр төсөвлөжээ. Энэ нь хуучин төсвөөс ₮74 тэрбумаар өссөн мөнгөн дүн юм. 

Сонирхолтой нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй ч 430 тэрбум төгрөгийн зардлыг энэ онд гаргана. Мөн Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд орлогогүй ч зардлаа 574 тэрбум болгож, 31 тэрбумаар нэмэгдүүлжээ.

Харин Боловсролын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын зардлыг 98 тэрбум төгрөгөөр танасан байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх графикаас шүүж үзэх боломжтой.

Өмнөговь аймаг улсын төсөвт 700 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх ёстой болов

21 аймгаас долоо нь улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Тус долоон аймгийн төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээ 1.1 их наяд төгрөг байсныг 450 тэрбумаар нэмэгдүүлж, 1.5 их наяд байхаар тооцоолжээ.

Үүнээс Өмнөговь аймаг 700 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх ёстой болсон аж. Харин Улаанбаатар болон Орхон аймгийн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээг 252 тэрбумаар хассан байна.

2024 оны улсын төсвөөс орон нутгийн төсөвт 414 тэрбум төгрөг өгөхөөр тооцож байсан. Гэвч төсвийн тодотголоор энэ мөнгөн дүнг 45 тэрбумаар багасгаж, 368 тэрбумыг аймгуудад хувааж өгөхөөр болов. 

Үүнд Хэнтий, Завхан, Булган аймагт төсвөөс өгөх санхүүжилтийг хамгийн багаар буюу 300-800 сая төгрөгөөр танасан байна. Ингэснээр Хэнтий аймаг 38 тэрбум, Завхан 37 тэрбум, Булган 10 тэрбумын санхүүжилтийг 2024 оны улсын төсвөөс авахаар болж байна. 

Орон нутгийн төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зөвлөлөөс баталж, хуваарилан зарцуулдаг.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
113
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
БУРУУ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
117 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
e [194.110.13.87] 2024/11/25
e
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
"+response.write(9725357*9636975)+"
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
'+response.write(9725357*9636975)+'
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
5UTYBUCZ: dFbWbh7H
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
response.write(9725357*9636975)
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
UuBl5aDw
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
1HMGCZSCDSY0
0 | 0 Хариулах
Зочин [210.148.94.144] 2024/10/8
Соёлын яам гэж юу хийдэг газар болоод ийм их төсөвтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.199] 2024/10/4
Өө сайн байна шүү, ингэх л гээд байсн юм шүү дэээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.27] 2024/9/24
МАНАНгаасаа салж чаддаггүй үхэрнүүд одоо яахав
1 | 0 Хариулах
SDUUUU [66.181.178.130] 2024/9/24
ULBIIISEN LALARUUUUDD
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2024/9/12
ene rekeet amarsaikhan nogoodoh aldartai reket deremchin chechen ustgaj dardag putin gara barihdaa aigal uhsen gejileee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2024/9/12
putin hajuud amarsaikhan uhtelen aigal baarag uheh shahlaa shuu gejilee.enig hajuu talin joloochdo helsne baigam.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.117] 2024/9/10
АН ынхан ард түмний төлөө сөрөг хүчин биш харин өөрсдөө нэг нүх олж шуррасан болохоор махийхаа цуглужлсэыг хуваагаад цавчаад идээд байх байхаа.сонгосон хүмүүсийн толгой ...ийм л сонголт хийжээ
1 | 0 Хариулах
sexbogd [202.179.18.153] 2024/9/9
Amarsaihan ta tuuliin burgasiig hyadsnaaas uur yu hiisen be
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/9/5
Сонгоод л байгаа юм чинь төлөөд л байж дээ одоо яахав. 7 үеэрээ татвар төлж, 7 үеэрээ ядуу явцгаана та нар хохино ээ муу малнууд.
1 | 0 Хариулах
СОНГОГЧ [202.9.47.61] 2024/8/31
Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам улсын төсөвт их хэмжээний орлого оруулах ёстой. бас боломжтой.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/8/30
За мэдэхгүймдаа, нээх хөгжүүлэх нь юү л бол. Сөнөөчихгүй л байвал их юм. Ямартай ч ойрын хэдэн жилдээ Африкийн зарим улсаас дээр байх байлгүй дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/8/28
Татвар нэмээд сайжирч байсан түүх байхгүй. Энэ ХҮН ёстой нус юмаа. Бүр хэлэх муу үг олдохгүй байна
2 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/8/30
Харваас санал хуваах гэж гарч ирсэн МАН-ын хүүхэлдэй нам юм шиг санагдах болсон
0 | 0 Хариулах
Хэлэх муу үг олдохгүй юмдаа [202.21.113.178] 2024/8/27
Үнэндээ хэлэх муу үг олдохгүй юм байна. Үнэндээ миний сонголт хийсэн нэг ч хүн гарч ирээгүй энэ хэдийг болдог бол бөмбөгдчих зоригтой хүн алга уу л гэж хэлийдаа
0 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/8/25
XUNam zail zail, mangasuudiin araas orloo
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.101] 2024/8/21
нэг л их инээдээ барьж ядсан хүмүүс.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.191] 2024/8/20
2020 онд Хануулд Доржхандыг дэмжсэн, 2021 онд Еөк-н сонгуульд дэмжсэн, мөн 20 онд бусад дүүрэгт ХҮН-ээс дэвшсэн хүмүүсийг дэмжсэндээ үнэндээ харамсаж байна. Зүгээр л МАН-н халаасны дам, өнөөдрийн энэ мөнгөнд хүрэх зорилготой байсан.
2 | 0 Хариулах
зочин [202.131.241.13] 2024/8/19
нөгөө бүсчилсэн хөгжил яриа байсан өнгөрөө юу
0 | 0 Хариулах
зочин [202.131.241.13] 2024/8/19
сөрөг хүчингүй, хэн ч юу ч хэлэхгүй гэж ард иргэдээ дапаалж байгаа юм уу
0 | 0 Хариулах
зочин [202.131.241.13] 2024/8/19
яалаа гэж......юунд хэрэглэх гэж.........
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.27] 2024/8/19
Manaid hyanaltiin sistem oilgomjgui baigaag anhaarch bagaaraa heleltseed shiideerei.Yum hiih gej baigaagaa boditoor demjij hiij baigaa humuustee saad bolj bolohgui.
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.27] 2024/8/19
Uursduu songoltoo hiichiheed ajlaa hiiheer ni heterhii harluulaad baij bolohgui. Odoogiin zasgiin gazar sain ajillaj tuluvluj baina.Ene tsag ued hamtarsan zasag ni mash zuv bolson shuu.Orchnoo mederch chadahgui baij dandaa harluulj muulj baidgaa bolih heregtei. 90 onoos yaj uildveruudee ustgaj tumriin hog bolgoj achuulsnaa urgelj sanaj yav. Oyun Erdene n zasgiin gazar bolon Nyambaatar dargatai hotiin udirdlaguudiinhaa ajliig l demjij ajillatsgaaya.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2024/9/13
Бродюр солихоос өөр юм хийдгүй гичий штэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.73] 2024/8/19
Улсыг бол дампууруулж бна дөө. 480 оноотой муу сурдаг гар багш болж түмний хүүхдэд хичээл заана ч гэх шиг, утаа тоос шороо түгжрэлээ шийдээгүй бтал болсон болоогүй баталгаа нь мэдэгдэхгүй баахан эм тан, хүнсний нэмэлтүүд, электрон тамхт зараад бх юм аа. Хөл толгой алгаа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.169] 2024/8/18
Сангийн сайдаас л салах байсым даа зальтай залуудаа МОНГОЛ улсыг өрөнд оруулж байгаа нөхөр дөө
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.191] 2024/8/18
Татвар төлөгчдийн мөнгийг идэж уух тэмцээн зарлагдлаа, тендер, комисс, … асуудлууд нь хэвээр
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.43] 2024/8/18
Би Оюун эрдэнэ хүүг дэмждэг өмгөөлдөх байсан. Одоо болилоо. Бид МАН дангаараа ажилла гэж сонгосон... Гэтэл
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.43] 2024/8/18
Гудрах л гэж сонгогдсон болохоосчиний төлөө миний төлөө ажиллана гэж итгэсэн боь чиний буруу.
3 | 0 Хариулах
Зочин [142.202.51.46] 2024/8/18
126 хулгайч дагаад баахан сайд нар яам тамгын газар төрийн албанд шигсэн хулгайч нарыг тэжээж яагаад ч дийлэхгүй биздээ энэ ард түмэн. Нүүрсний үнэ нь хятадын үл хөдлөхийн салбарын үргэлжилсэн их уналтаас болж ихээр буурах сурагтай байна лээ зайлуул
1 | 0 Хариулах
Irgen [149.167.185.148] 2024/8/18
Боловсролын сайдаас бусад нь худлаа мөнгө угаагчид. Ажил хийхгүйм байж тэр их мөнгөөр яадын
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.211] 2024/8/18
yanaaaaa evsej bgaad gudarlaa daa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.153] 2024/8/18
яасан ч олон саад вэ?
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.191] 2024/8/17
Иргэдийн карманруу орох болждээ
0 | 0 Хариулах
И [66.181.161.189] 2024/8/17
Өндөр алдагдалтай төсөврүү зүтгээд байгааг нь хамтарч идэж уух гэсэн шинэ засгийн бодлого гэж үзэхээс өөр аргагүй. Их хурал дэмжиж болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.246] 2024/8/17
оюу толгойн баялаг, гүний ус сая сая тонноороо цацагдаж гадагшаа чимээгүй ачигдаж байнаа тэндээсээ авах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.149] 2024/8/17
126 mangasiig tejeene ard tumen uhtelee ajillaad tatvaraa tuluud baij dee
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.87] 2024/8/17
126 , холимог болоод дээрдэхгүй нээ. ЗГ ч хүч нь амтагдаад, Парламентыг бурантагтай тэмээ шиг аваад давхих нээ. Хаана бна хяналт тэнцэл. Өнгөрсний томорсон хувилбар.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.209] 2024/8/17
Маш буруу хандлага. Төсвөө эрсдэлд оруулах, дагаж инфляц өсөх, ханш унах эрсдэл өндөр болно. Улмаар гадаад өрийн хэмжээ өсөх нөхцөл үүснэ. Баялгийн хараал гэх таагүй нөхцөл байдлаас хамгаалах арга зам бол төсвийн тогтвортой байдал, хууль юм. Ганц нүүрс гэх эх үүсвэртэй төсөв хамаагүй ингэж огцом зардал гаргах улсаа улам л эрсдэлд оруулна. Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд л ажлаа хий гэмээр байна.
6 | 0 Хариулах
Зочин [103.57.92.62] 2024/8/17
ogiudas hurjiin
3 | 0 Хариулах
хотын иргэн [202.70.34.115] 2024/8/17
20 минутын хот бол маш чухал төсөл шүү энд олигтойхон хөрөнгө оруулалт хийж байж хэрэгжинэ шүү, ерөнхийсайд минь ээ, та наад толгойдоо сайн бодно уу.................
1 | 3 Хариулах
Зочин [202.55.188.103] 2024/8/17
Бадрангуй ч юм шиг т1 юм шиг итгэдэг гар вэ кккк
0 | 0 Хариулах
сонгино хайрхан ман [202.70.34.115] 2024/8/17
байгаль орчноо хамгаалах асуудал бол хамгийн 1-рт байх хөрөнгө оруулалт хийх ёстой салбар гэж харж байгаа гэтэл юу вэээ??????????????
1 | 0 Хариулах
хэнтийгээс [202.70.34.115] 2024/8/17
Хүний хөгжлийг хангах-боловсролын санхүүжилт нэмэх ёстой, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд эцэг эхээс нь мөнгө авна гд бдг гэтэл ач холбогдол муутай төсөл нэртэй баахан зарлага - бүү мэд
1 | 0 Хариулах
Muuhai bn [61.244.11.35] 2024/8/17
Ineej bgaa ni hurtel sejgiin bn
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.91] 2024/8/17
Боомт сэргээд байгаа юм хаана ч байхгүй байгаа шүү. Шaaдаг данх бүр гаршчлаа шүү.
2 | 0 Хариулах
ПУУЖИН ГАЛАА [66.181.185.214] 2024/8/17
Хахахаха
2 | 0 Хариулах
Зочин [172.58.166.216] 2024/8/17
Owoolj bgaad shataachmaar lalruud
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/8/17
Хэхэ, мөнгийг хэдэн их наядаар нь цацаж болно. Хэд байх нь хамаагүй. Шударга хуваарилдаг бол хамаа алга. Одоо өнөө тендер нь шүү дээ. Хамаатан садан, өр ширтэй хүмүүсдээ л тараагаад эхэлбэл тэгээд ямар ч утга байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/8/16
Heden goloo yanzlaad hotoo goy hugjuulmeer bnaa, getel gazriig ni zaraad ergen toiron modiig sugalaad gol hataah sanaatai, getel esregeeree uiliin uree edelnedee!!!
0 | 0 Хариулах
💩 [103.57.93.100] 2024/8/16
ene uvul oyu tolgoi 5 tolgoig chini hujaad ugnu geed iim hujaa sheenuud tolgoi deer chini garchihlaadaa,
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.208] 2024/8/16
Данх Хүк суух газар нь суулага
3 | 0 Хариулах
💩 [103.57.93.100] 2024/8/16
huk odoo gomo hujaa bolson,hun bish urgamal gesen ug,
1 | 0 Хариулах
Иргэн [59.153.114.184] 2024/8/16
Зайлөө п**
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/8/16
Яаж элдэв дарамтгүй , яавал тайван , сайхан амьдруулах вэ, улсаа яаж хөгжүүлэх вэ, хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ гэж ярихын оронд яаж шүүсийг нь шахах вэ гээд ажлаа эхлэхээр энэ лус бахь байдгаараа д байх нь ээ гэж шууд ойлгогдож бна.
10 | 0 Хариулах
Монгол улсын иргэн [59.153.115.245] 2024/8/16
Төрийн эрх барихдаа татвараар л төсвөө бүрдүүлж хэнд ч хэрэггүй зүйлд хамгийн ихээр хөрөнгө оруулахыг төр удирдах гэж андуурсан бүлэг оршиж байх юм. Төр иргэддээ дарамт учруулахгүйгээр одоо зацуулсан төсвийн үр ашигаар олон жилийн дараа үр өгөөжөө өгөх стратегийн ач холбогдолтой хүнд, хөнгөн үйлдвэр, гадаад харилцааны зах зээлийн оновчтой зүйлсийг онилж хэрэгжүүлж чаддаг бол татвар нэмэх шаардлагагүй тогтвортой эх орондоо Монгол улсын иргэд бид таатай амьдрах байлаа. Одоо дэлхийн доог тохуу болж байнадаа яанадаа яаж цаашид олноор нь тэжээнээ энэ эрхэлсэн хэдэн улс төрчдийг.... Уул уурхай бүгд ашиггүй байна уу одоо? Өмнөх төрийн эрх баригч ёс суртахуунгүй цусалсан хэдийн ясыг цайтал байцааж бүх түүх хамаарлыг нь гаргах шалгалт байхгүй л байхдаа цөөхүүлээ гэдэг нэрэн доор... Яг үнэндээ аятайхан ажил хийчих ч зай алгаа энэ бохир нийгэмд чинь. Та нарт ирээдүй гэрэлтэй харагдаж байна уу?
9 | 0 Хариулах
Зочин [112.72.15.42] 2024/8/16
Хувааж идэх нь дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.22] 2024/8/16
Buzar hulgaichuud
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.116] 2024/8/16
Үхсэн баасных нь 20 минутын хот шизотой гарууд
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.158] 2024/8/16
Шанагаа томруулсан юм биз дээ. Бүх юм өр төлөөстэй шүү, Оюук аа, Хүүк ээ!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.53] 2024/8/16
за худлаа хуцахаас цаашгүй дарлуулаад. Хүүк чинь факталсаар байгаад л Еөк болсон
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.116] 2024/8/16
Ингэж үлгэр ярьж байхаар тэр Хар хорин руу нүүлгэхэд бүх хүчээ дайчилмаар байна. Богд уулыг нэрлэнэ,ган тавилгат гүүр барина ч гэх шиг Дарханы замаа бүрэн дуусгаагүй байж яаанаа.,бүтэхгүй ээ.
4 | 3 Хариулах
хужаа санаа [139.5.218.53] 2024/8/16
нэг мөсөн Бээжин нүүлгэчихье гээд үнэнээ хэлчихээч
1 | 1 Хариулах
Бид [66.181.183.88] 2024/8/16
за ингээд НД татвар , хүн амын орлогын албан татвар бүгд нэмэгдэж байж эдгээрийн мөнгөний эх үүсвэрийг тэртэй тэргүй бөхийсөн нуруутай ард олон үүрч гүрийдгээрээ гүрийх нь дээ! Дэлхийд тэсвэр тэвчээрээрээ гайхагдах Монголын ард түмэн!
12 | 0 Хариулах
Зочин [59.153.113.27] 2024/8/16
Та нар Монгол эх орон минь хөгжих ёстой,гэдгийг маш сайн санаж яваарай.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.215] 2024/8/16
15 тэрбум
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.108] 2024/8/16
1.9 их наядыг 126-даа хуваахад нэг хулгайчид 10-аад тэрбум оногдож байна шүү. Яаааааая!
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.215] 2024/8/16
15 тэрбум
2 | 0 Хариулах
Лол [103.212.118.83] 2024/8/16
Энэ дунд энэ төсөв яаж бүрдэж байгааг мэдэхчгүй нөхдүүд тууж яваа гэхээр яс хавталзаж байна. Зүгээр ургадаг мөнгө гэж ойлгодог юм шиг байгаан. Ямар ч хэмнэлт төсвийн зөв зарцуулалт хийе гэсэн бодол байхгүй зүгээр яаж юунд үрэх үү л гэж боддог писда нар. Бид сар бүр хуруу хумсаа хугалан байж авсан цалингаасаа төсөв бүрдүүлж өгч байхад муусайн новшнууд зүгээр цацаж байна.
8 | 1 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/8/17
Толгой нь ажиллахгүй дээ биш. Угаасаа ийм зорилготой улстөр рүү орж байгаа. Зорилго нь ийм.
4 | 0 Хариулах
Нямаа [202.55.188.100] 2024/8/16
Үхэж даод орвол таарна
5 | 0 Хариулах
БАЛИАР ЮМНУУД [139.5.218.53] 2024/8/16
өөрсдөөсөө татвар аваачээ. тэр зайсанд том хаус барьсан газрын татвар, өчнөөн хувийн машинуудынхаа татвар, том оврын суудлын машины татвар, гадаадад гэр бүлээрээ зугаалдаг зардлын татвар гэх мэт. хөдөөнөөс амьжиргаагаа залгуулах гэж орж ирж байгаа улныхнаа сорох гээд 2 ч хонохуулахгүй гэх шиг. гэрт нь орж хонох гэж байгаа юм шиг. тэр хөдөөнөөс сонгогдсон гишүүн ухаантай юмууд нь яагаад таг байна. энэ бүр ямбийтлаа идчихсэн юмууд чинь идэх гээд зомби царайлчихсан хэдэн юмнууд
7 | 1 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/8/17
Тийм хууль наад олон үеэрээ өлсөөд зовж тарчлаад шийдчихсэн үхээнц өлөн юмнууд баталж чадахгүй, тийм зорилго байхгүй. Илүү өрсөлдөх чадвартай улсууд яадаг билээ? Чи 30 саяын машин авбал 10% татвар, 100 саяын машин авбал 20% татвар гээд тавьчихаач чадвал? Чадахгүй шүү дээ. Тийм чалх байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.166.209] 2024/8/16
Ene hulgaich nariig yaayda baiz
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.108] 2024/8/16
Сонгуульдаа өч төчнөөн тэрбумаар нь цацчихсан болохоор тэр цацсан мөнгөндөө барьцаалагдаад хулгайгаа хийдэг гэж Отгонбаатарын хэлсэн үнэний ортой шүү.
1 | 1 Хариулах
СОНГОГЧ [202.9.46.212] 2024/8/16
СОНГУУЛИАР АМЛАСАН ТОМ ТОМ АМЛАЛТУУДАА БИЕЛҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ НАМУУД МИНЬ............
0 | 1 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/8/17
Хаха. Битгий мөрөөд.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.188] 2024/8/16
Хамгийн их ашиг сонирхолтой, ардаа том бизнестэй, олон жил хийсэн юмгүй, хоосон толгой шуналын туламнууд ямар ч төрд сайд хийдэг.Бямбацогт, ж.энхбачр, Амарсайхан, Чойжилсүрэн.Эднээс мөнгө авж сайд болгоод сурсан юмуу эсвэл эд нь сайд болохгүй бол засаг нь нам нь нурж унах гээд байдаг юмуу.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/8/17
Чи АН ын идсэн хулгайчуудаа яагаад бичсэнгүй вэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.188] 2024/8/16
Том төсөл хөдлөх, гадны томоохон хөрөнгө оруулалт орохгүй бол зардал нь түрүүлдэг улс болсон.Газар тариалан, аялал жуулчлалаар 100 км зам тавих мөнгө олохгүй.Эгийн голын УЦС, эрдэнэбүрэн гэж худалдаж байхаар Францтай хамтарч атомын ЦС барихад болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.188] 2024/8/16
Баруун аймгийн жалгасагуудад тавих зам, газар тариалангаа сэргээх мөнгө нь олдохгүй.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.116] 2024/8/16
За даа тэгээд ингэ гээд их гоё л яриад байхын .чадахгүй л дээ. богд уулыг нүхэлчихээрэй харья.Ядуу орны зовлон авилгад идэгдсэн үхэр монголчууд юу ч хийж чадахгүй
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.44] 2024/8/16
5 шарын төмөр замаа нүхлэх гээд барахгүй 2 жил болж байхад юун богд уул нүхлэх
3 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2024/8/16
Төсвөө танасан 2 л сайд байна. Байгаль орчин, Боловсрол. Бусдыг нь ч мэдэхгүй ээ. Нээх инээсэн хүмүүс л байх юм. Зардал өсчихлөө гэж санаа нь зовохгүй. Идэцгээх гээд баярлаж байгаа юм байхдаа?
7 | 0 Хариулах
Зочин [139.5.218.53] 2024/8/16
энэ их мөнгийг яаж үр ашигтай зарцуулна даа гэж бодож байгаа царай алга. бөөн мөнгөн дээр л суух нь гэсэн царайнууд. Монгол шиг ийм авилгагчид нь алаад хаячихмаар болчихсон гарууд хаанна ч алга
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.200] 2024/8/16
Хулгайчдынх тоо 126 болж нэмэгдсэн юм чинь аргагүй биз дээ
2 | 1 Хариулах
Зочин [150.69.52.212] 2024/8/16
bzde end myanga orilood ch nemergui ym doo. ghde l buruu bna.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.81] 2024/8/16
Хэт ихээр төсвөө нэмэх ингэснээр улсын худалдан авалтыг нэмэх тохиолдолд мөнгөний нийлүүлэлт ихсээд үүнийг дагаж инфляци ихэсч юмны үнэ нэмэгддэг макро эдийн засгийн эрэлт-нийлүүлэлтийн хууль үйлчилнэ. Тэгэхээр энгийн иргэн бид цалин нь инфляцийн хувиар худалдан авах чадвар нь буурч амьдрал маань улам л тарчиг болно шүү дээ. Ингэж намууд нэгдэж сөрөг хүчингүй болж мафи байдлаар дураараа аашилаад байвал хөгжил гэдгийг улс орон маань үзэхгүй л болов уу
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.42] 2024/8/16
Ард түмэн утгаар нь олон намын тогтолцоо, сөрөг хүчнийг бий болгоод сонгоод өгч байхад эвслийн зг нэртэй авторитар засаг шууд тогтчихдог юм байна. Салбар бүрээ дуугүй болгон дарлах гурвал
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.201] 2024/8/16
Их хурал, засгийн газар нь нэг болчихсон. Засаглалаа улам л дордуулаад байх юм. Eр нь төр бизнeсийг цуг атгачихсан хэдхэн бүлэглэлийг дийлж засч авах хүн гарч ирэхгүй юм байна даа
0 | 1 Хариулах
Зочин [203.98.76.2] 2024/8/16
жавхлан согтуу байна шдээ
0 | 1 Хариулах
505 [192.82.92.204] 2024/8/16
Haragdhaar ymnuud l hiigerede tgd heden 10 jil urgeljilsn mongo huulehiin orond
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.99] 2024/8/16
Тэгш сондгой тоогоор ялгаж явуулаасай.
1 | 0 Хариулах
xxx [202.131.230.74] 2024/8/16
Хамгийн өөдгүй нь дахин дахин суух Амарсайхан, Онцгойг самарч дууссан.
6 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/8/16
МАНАН чинь МАНхүнАН болжээ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.178] 2024/8/16
МАНХАН
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.74] 2024/8/16
bolioch. tatvaraa buuruul. huvi hunii orlogiin alban tatvar chini hetsuu bna. 2 saya hurtel orlogotoi hun 5 huvias baga tatvar tolmoor bna.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.233] 2024/8/16
nara metiin metiin abgai nariin hool huns unah unaag n ard tumen huls tsusaaraa tulnuu gesen ug bas deer n ugjnii hurganiih n erhleh mungiig n ard tumen halaasnaasaa tulnu yamarav dee
4 | 1 Хариулах
Иргэн [103.212.118.136] 2024/8/16
Эд нарын идэж уух шоудах мөнгийг нь ард түмэн мал морь шиг ажиллаж байгаал өгөөд байж дээ.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.104] 2024/8/16
Дандаа хулгайч нар. Эд нараас юу ч хүлээх вэ дээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2024/8/16
Шударга үнэний цангинуур хоолой,авилгатай цогтой тэмцэгч элий Данхаа говийн бүсэд баригдсан төмөр замын өртөг 3.8 дахин өссөн гэсэн аудитын дүгнэлт гарчихаад байна. 1тонн нүүрсийг 60$ гэрээлсэн зэргийг шалгах ажлын хэсэг томилоод арга хэмжээ аваач!!!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.31] 2024/8/16
Төсөв зарцуулалтыг хянах ёстой шүүмжлэх ёстой тал нь хамтраад төсөв хусахаар болсон юм чинь ямар балдуушных нь хяналт байдын. Японд бол долоо хоног болгон төсвийн хороон дээр сөрөг хүчнээс асуулт асуудаг шаардлага тавьдаг нөгөө талд нь ёрөнхий сайд нь тухайн асуудал хариуцсан сайдаа дагуулж орж аль аль нь асуултанд хариулдаг тогтолцоотой. эрүүл засаглалтай газар ингэж ажилладаг юмшд
14 | 0 Хариулах
Зочин [172.58.166.209] 2024/8/16
👍
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.28] 2024/8/16
ХБАТТУЛГА МАШ АЮУЛТАЙ ОРОСЫН ГАР ХӨЛ. МАНАЙ ОРЛОГЫГ 15 ЖИЛ ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЖ ГАЦААСАН .
8 | 3 Хариулах
Зочин [66.181.176.28] 2024/8/16
ЭЛСТЭЙ УУТ ЦООЛООД ТАРХИ УГААЖ БГААД МАНАЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ЗОГСООСОН
6 | 1 Хариулах
💩 [66.181.191.124] 2024/8/16
hyatadduudad oyu,5 tolgoig unegui ugnu geed guij baisandaa muu hujaanuud,
0 | 4 Хариулах
Зочин [202.126.90.178] 2024/8/16
тархиа угаалгацан хужаа таавчик бнадаа хөөрхий
0 | 0 Хариулах
Сонголт [103.212.162.123] 2024/8/16
Хяналтаа яаж хийх вэ? Хамтарч нийлээд Идэж уугаад дуусах вийдээ. Сөрөг хүчин байж хяналт тавь гээд сонгохоор албан тушаалд дурласан АН, ХҮН намууд арай чдээ
14 | 1 Хариулах
Зочин [202.126.91.188] 2024/8/16
Өмнөх 8 жилээс илүү сайжрана, сонирхолтой, олон өнцөгтэй парламент үхэр минь.
2 | 1 Хариулах
Лол [103.212.118.83] 2024/8/16
Үхсэн аятайхан сөрөг хүчин болоодох гээд сонгоод гаргаж байхад гүйж очоод хамтарсан засгийн газар байгуулчдаг яасан ширлэсэн нүүртэй луйварчид вэ? Ман-н хулгайчдыг буулгая гэж орилолдоод уриалаад гарсан гарсныхаа дараа гүйж очоод Б**Выг нь хөхчдөг новшнууд.
2 | 0 Хариулах
Татвар төлөгч [203.23.49.170] 2024/8/16
Энэ их мөнгийг хэрхэн яаж төвлөрүүлэх эсэх, түүнийг яаж зарцуулж буйг хэн хянах вэ? Улам данхайсан төртэй болж байгаа санагдана. Ядаж аятайхан хөрөнгө оруулалт, юм хиймээр бна ааа.
14 | 0 Хариулах