ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагийн гадаргын гүнд шингэн төлөвтэй ус байгааг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагийн гадаргын гүнд шингэн төлөвтэй усны их нөөц байгааг NASA-гийн эрдэмтэд илрүүлжээ.

2018 онд уг гараг дээр буусан Mars Insight Lander станцын цуглуулсан мэдээллийг шинжлээд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Уг станц нь бууснаасаа хойш дөрвөн жилийн турш Ангараг гарагийн гүнд явагдаж буй чичиргээг хэмжих сейсмометрийн хэмжилт гүйцэтгэсэн юм.

Ингэхэд шингэн төлөвтэй ус байгааг харуулсан “сейсмик дохио” бүртгэгдсэн юм байна.

Өмнө нь Ангарагийн туйлуудад мөс байгааг, бас агаар мандалд нь усны уур байгааг тогтоож байсан бол энэ удаа шингэн төлөвтэй ус байгааг анх удаа илрүүлж байна.

Судалгааны тайлан өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

Mars Insight Lander станцын ажил 2022 оны арванхоёрдугаар сард дууссан юм. Дөрвөн жилийн хугацаанд станц газар хөдлөлтийн 1,319 орчим чичиргээг бүртгэжээ.

Сейсмик долгион хэр хурдан нэвтэрч байгааг хэмжсэний үндсэн дээр ямар бодис дундуур дамжсаныг нь тодорхойлдог юм.

“Энэ нь үнэндээ дэлхий дээр ус, газрын тос, байгалийн хийн нөөц илрүүлэхэд ашигладаг арга техник юм” гэж судалгаанд оролцсон Бэркли дэх Калифорнийн Их сургуулийн профессор Майкл Манга тайлбарлажээ.

Ангарагийн гадаргаас 10-20 км гүнд шингэн төлөвтэй ус байгааг энэ аргаар тогтоосон байна.

Тус гарагийн гадаргуу дээр ус урсаж байсныг илтгэх эртний суваг, судлууд байдаг. Тэгвэл гурван тэрбум жилийн өмнө үүгээр урсаж байсан ус хаашаа алга болсон нь ийнхүү тодорхой болж байгаа ажээ.

Ангараг гараг атмосфергүй болох үед усны зарим хэсэг нь сансарт цацагдсан гэж үздэг.

Гэхдээ ихэнх хэсэг нь хөрсөн дороо үлдсэн байх өндөр магадлалтай гэж Манга тайлбарлаж байна.

Усны нээлт нь Ангараг гараг дээр хэзээ нэг цагт амьдрал оршин байсан эсэхийг судлахад чухал эх сурвалж болох гэнэ.

Харин Илон Маск шиг тус гарагийг эзэмших зорилготой хүмүүст төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа профессор Манга илэрхийлжээ.

“Маск шиг хүний хувьд ч гэсэн Ангараг гарагийн гадаргууг 10 км гүн өрөмдөх нь маш хэцүү байх болно” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [103.57.92.137] 2024/8/13
Өнгөрсөн зууны союз мульт фильмд тархиа гүн угаалгасан, сэхэл авахаас өнгөрсөн этгээдүүд цөөнгүй бололтой шүү. Яажшуухан 21 р зуунд дэлхийтэй хөл нийлүүлэх юм бол, тархины багтаамж, сэтгэх, бодох чадваргүй байдал нь аягүй л бол удамших биз.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.31] 2024/8/14
Динэг бүгс анусник үх үх.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.201] 2024/8/13
Саран дээр буусан гээд тэр нь худал болж таарсан. Одоо бас Ангараг гараг дээрээс хөрсний гүн рүү өрөмдөөд ус гаргаж л гэнэ. Үлээж ханахгүй лррууд шүү ануз.
2 | 3 Хариулах
Зочин [87.120.8.136] 2024/8/13
Хайртай ах чинь өөрсдөө Америк саран дээр буусан гэж Роскосмос хэлчихсэн. Сүүлд дахиж Америкын хувийн компани хүртэл саран дээр буусан. Ороz шүтсэн оркууд ухаан муутай, донгио ул нэрэндээ таарсан оркууд байх юм даа.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.91.201] 2024/8/13
Заа тэгж чаагаад яахав анусник орк минь. Барууныхаа зохион бичлэгийг тоть шиг давтдаг оркоо чи ангараг гарагийг өрөмдөж байхыг харсан юмуу. Тархиа труба болтол угаалгасан боол.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.40.45] 2024/8/13
Эргүү Оркуудаа! Тэнд ус байх нь чамд ус авчирч өгнө гэсэн үг биш. Өөр гариг дээр ус байх нь амьдрал орших магадлалыг нэмэгдүүлнэ. Амьдрал оршин байвал дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэнг нотлох боломжтой. Шинжлэх ухааны хувьд маш том ахиц юм. Одоо модон жорлондоо тайван баана уу.
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
ТЭНД БАЙГАА УСАНД ЯМАР Ч АМЬДРАЛ БАЙХГҮЙ! ЕР НЬ АМЬДРАЛ ГЭЖ ЮУГ Ч ХЭЛЭЭД БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ ТА НАР?
0 | 2 Хариулах
Балдан [66.181.184.246] 2024/8/13
Ангараг дээр ус байлаа гээд ч яах билээ уух юм биш
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
ЭНЭ ХАВИЙН АЙЛУУДЫН ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ТЭДНИЙ ТӨЛСӨН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД НЬ Л ТЭР СТАНЦАА БАРЬЖ АЖИЛЛУУЛААЧ!
0 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГИЙН ТӨСӨЛ БОЛ АСАР ИХ МӨНГӨ БОСГОХ Л АРГА! ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛГҮЙ! ХАМГИЙН ОЙР БАЙГАА САРАН ДЭЭР ХҮРТЭЛ АГУЙД БАЙРЛАХ ТУХАЙ Л ЯРЬЖ БАЙНА!
0 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
ТЭР АНГАРАГ ДЭЭР НЬ АЛТ БАЙГААД Ч ЯАХИЙМ БИЛЭЭ! ТЭР АНГАРАГТ МӨНГӨӨР Ч ЯАХИЙМ БИЛЭЭ!
0 | 2 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/13
Тэгвэл Монголчууд Ромбу гаригтай холбоо тогтоосон
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГ ГЭДЭГ ТӨСЛӨӨР ДЭЛХИЙ ДЭЭР МӨНГӨ БОСГОЖ БАЙГАА Л ХЭРЭГ ШДЭЭ! ҮҮНИЙ ТУЛД УС БАЙНА АЛТ БАЙНА АГААР БАЙНА ГЭЖ ЯРИХ НЬ ЗАЙЛШГҮЙ Л ДЭЭ!
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.136] 2024/8/13
Хуураад л байна даа. 10-20 км гүнд ингээд шингэн, нефть, байгалийн хий илрүүлдэг бол ацаа хийж дэлхийд өрөмдлөг хийдэг юм.
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГТ ХИЙМЛЭЭР СОРОНЗОН ОРОН БИЙ БОЛГОХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ! БАРАГ НИСЭЖ ОЧИХООСОО ИЛҮҮ ИХ ЗАРДАЛ ГАРНА!
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГТ ӨӨРИЙН ГЭСЭН АМЬДРАЛ БАЙСАН БИЗ! ГЭХДЭЭ ТЭР АМЬДРАЛ ТӨГСГӨЛ БОЛООД ДОР ХАЯЖ 2 ТЭРБУМ ЖИЛ ӨНГӨРЧЭЭ! ОДОО АНГАРАГ ДЭЛХИЙН АГААР МАНДЛААС 17 ДАХИН СИЙРЭГ АГААРТАЙ! АГААР Ч ГЭЖ ДЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ ХИЙН МАНДАЛТАЙ! ТЭГЭХЭЭР ГАДАРГЫН САЛХИ ШУУРГА ЗЭРЭГ ЦАГ УУРЫН БАГА ЗЭРГИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ДӨӨ!
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГИЙН ЦӨМ ХӨРСӨН!
0 | 2 Хариулах
Зочин [202.55.188.106] 2024/8/13
уул нь тийм Равдаан гэхдээ амьдрал байж бсан боловуу гэдгийг судлах ирээдүйд яаж амьдрал бий болгох вэ гэдэг чухал
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2024/8/13
АНГАРАГ СОРОНЗОН ОРОН БАЙХГҮЙ ТУЛ ИРЭЭДҮЙГҮЙ!
1 | 3 Хариулах
Зочин [202.55.188.106] 2024/8/13
тэрийг ирээдүйд өий болгож болно л доо гол нь маш олон судалгаа бдаг шүү уншаарайй Равдаан
0 | 1 Хариулах