Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн тамирчны хэв маяг Олимпын медальтнуудын хөөр баяраа илэрхийлэх арга болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Туркийн буудлагын тамирчин Юсүф Дикечийн хайхрамжгүй, чөлөөтэй биеэ авч явах байдал дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

Тэрбээр хийн гар бууны холимог багийн тэмцээнд оролцохдоо ямар нэг тусгай хэрэглэл ашиглалгүй, ердийн харааны шил зүүж, нэг гараа халаасандаа хийсэн байдалтай өрсөлдсөн юм.

Хэдий тийм ч Дикеч энэ тэмцээнд мөнгөн медалийн болзол хангасан нь Турк улсын хувьд буудлагын төрлөөс авсан анхны олимпын медаль болжээ.

Тэгвэл Дикечийн өвөрмөц хэв маяг энэ зуны олимпод оролцож буй бусад төрлийн тамирчдын баяр хөөрөө илэрхийлэх нэг арга болоод байна.

Хамгийн анх Шведийн тулгууртай харайлтын тамирчин Мондо Дюплантис өнгөрсөн Даваа гарагт дэлхийн дээд амжилтыг эвдэж, алтан медалийн болзол хангасныхаа дараа Дикечийг дуурайн нэг гараа халаасандаа хийж, нөгөө гараараа буу барьсан үйлдлийг дүрслэн үзүүлжээ.

Хариуд нь Дикеч сошиал хуудсаараа дамжуулан Дюплантист баяр хүргэсэн юм.

Дараа нь Лхагва гарагт Ямайкын зээрэнцэг шидэлтийн тамирчин Роже Стона алтан медалийн болзол хангахдаа, Австралийн Нина Кеннеди эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын тэмцээнд түрүүлэхдээ мөн ижил аргаар хөөр баяраа илэрхийлжээ. Араас нь олон олон тамирчин ийм аргаар баяр хөөрөө илэрхийлж, амжилтаа тэмдэглэх болсон юм.

Дикеч өөрийн өвөрмөц хэв маягийн талаар “Гараа халаасандаа хийгээд буудах нь ямар нэг уран бүтээлч санаа огт биш. Ингэхэд би илүү тав тухтай, урам зоригтой болдог юм. Үнэндээ энэ байрлал биеийг тэнцвэртэй байдалд оруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг мэт санагддаг” гэж Туркийн радиод ярьж байв.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: CNN