Усанд сэлж байхад живэх эрсдэл үүсэн тохиолдолд дараах зөвлөмжийг даган, усанд осолдох аюулаас сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөлөө.
Тухайлбал аль болох сандрахгүй, тайван байж хүчээ гамнах, биеэ суллан хөвөх оролдлого хийх, орчин тойрноо ажиглан мод бусад гарт таарах биет зүйлээс барьж авах, гараа өргөж чангаар хашхиран бусдаас тусламж хүсэх зэргийг зөвлөжээ.
Харамсалтай нь усны ослоор нас барсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байсан гэх судалгааны дүн байдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!