Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Умард Солонгосын бөхийн оронд Өмнөд Солонгосын тамирчин олимпод оролцохоор боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Yonhap агентлаг болон Өмнөд Солонгосын зарим хэвлэл өчигдөр Монгол Улсын тамирчин П.Орхоны оронд БНСУ-ын тамирчин И Хан Битийг олимпод оролцохоор болсон гэж мэдээлээд байв.

Тэгвэл Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос шийдвэр гаргаж тодорхой шалтгааны улмаас Умард Солонгосын хоёр тамирчны оронд Өмнөд Солонгос, Италийн бөх өрсөлдөх болсныг саяхан зарлалаа.

Тодруулбал эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Өмнөд Солонгосын И Хан Бит, эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Италийн Эммануэль Луззи нар өрсөлдөхөөр болжээ. 

Эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөх БНСУ-ын И Хан Бит өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргизийн Бишкек хотноо болсон эрх олгох тэмцээнд манай тамирчин П.Орхонд ялагдсан юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийн талаар Монголын Чөлөөт Бөхийн Холбоо болон Монголын Үндэсний Олимпын Хорооноос "Ор үндэслэлгүй, худал" хэмээсэн албан ёсоор мэдэгдээд байна. 

зураг
 

 


Солонгосын Бөхийн Холбоо UWW-ээс ирсэн мэдээллийг Монголын тамирчин допингийн шалгалтад бүдэрсэн гэж буруу ойлгон, нягтлан шалгалгүй тамирчин(И Хан Бит) болон хэвлэлд дамжуулснаа хүлээж, уучлал хүссэн тухай Yonhap агентлаг 2024/08/02 20:40 цагт мэдээлжээ.