Үзэсгэлэнт дал модны сүүдэрт, том дэлбээт навчнаас унасан манго жимсийг амтархан идэж, 4 улирлын турш байгалийн сайханд амьдран орчлон ертөнцийн бүхий л сайхан зүйлсийг мэдэрч амьдрах нь хүн бүхний хүсэл биз ээ. Филиппин улсын шинэ суурьшлын бүс болон хөгжиж, өнцөг булан бүрд нь бүтээн байгуулалт хийгдэж буй гаалийн татваргүй бүс болох Азийн ирээдүйн Монако, Кларк хотыг танилцуулъя.
Улаанбаатар хотын адил 1,3 сая орчим хүн амьдардаг энэхүү хот 30 жилийн өмнө АНУ-ын цэргийн бааз байсан учир зам тээвэр, дэд бүтэц, хотын зохион байгуулалт Америк улстай маш төстэй. Нийт оршин суугчдын 70%-ийг гадаадын иргэд эзэлдэг ба үлдсэн 30% нь орон нутгийн оршин суугчид байдаг.
Кларк хот нь Филиппиний томоохон арал дээр байрлах Анжеллес, Маналака, Даллак зэрэг 3 том хотын зааг дээр байрладаг, засгийн газраас тогтоосон цорын ганц татваргүй бүс юм. Филиппины нийслэл болох Манила хот нь машинаар 30 минутын зайтай боловч түгжрэл, сүүлийн үеийн газар хөдлөлтүүдээс шалтгаалан иргэд, оршин суугчид нь Кларк болон бусад хотуудад тархан суурьшиж байна. Ирэх жилүүдэд 70,000 айлыг орон сууцжуулах даалгаврыг ерөнхийлөгчийн засгийн газраас өгсөн ажээ.
Лаос, Тайланд, Веьтнам зэрэг Азийн 5 улсаас хамгийн өндөр хөгжиж байгаа улс нь Филиппин юм. Учир нь англи хэлийг 2 дахь хэлээ болгосон, Америк хууль эрх зүйн орчинтой. ТВ мэдээ болон сонин сэтгүүл нь байнга англи хэл дээр цацагддаг. Кларк хотод англи хэлний томоохон сургалтын төвүүд хичээллэдэг, University of the Philippines, Technological University of the Philippines зэрэг их сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Солонгос болон бусад англи хэлгүй орнуудаас хүүхдийнхээ боловсролд анхаарсан олон хүмүүс ирж суурьшдаг байна.
Ид ачааллын үед өдөртөө 13 онгоцны нислэгтэй байдаг ба жуулчдын хөл хамгийн бага үед өдрийн 6 нислэгтэй болдог. Кларк хотод байнгын оршин суудаг 20,000 орчим солонгос иргэд бүртгэлтэй байх ба ихэнх аялагчид 3-7 хоногийн хугацаатай ирж амраад, казино болон гольф тоглож алжаалаа тайлаад буцдаг байна. Гольфын Sun Valley Golf, Korea C.C., Mimosa, Fontana гэх мэт том 8, жижиг 10 гаруй талбай байдгаас гадна Han Casino, Royce Casino, Withers Casino, Fontana Casino зэрэг томоохон хэд хэдэн казинотой.
Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа тул олон улсын сүлжээ зочид буудлууд мөн байгуулагдахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар Swiss O Hotel, Clark Marriot Hotel, Hilton Clark Sun Valley Resort, Withers Hotel зэрэг зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн 5 жилд Филиппин улсын эдийн засгийн өсөлт 10% орчим байгаа бол, Кларк хот дангаараа 25-30% буюу үсрэлттэй өсөж байгаа нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаад байна. Нэг үгээр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өгөөж нь сүүлийн 5 жилд 200% буюу 2 дахин өсөлттэй байгаа гайхалтай ашигтай зах зээлийн уурхай болоод байгаа юм. Кларк хотод нэг байртай хүн гэж байдаггүй, учир нь нэг үл хөдлөхийн өгөөжөөр дараагийн үл хөдлөхийг худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх ногоон нөхцөлийг бүрдүүлсэн ажээ.
Эдийн засгийн өсөлтөөс гадна татварын чөлөөт бүс Кларк хотыг бүсчлэлийн хувьд агаарын болон, далайн тээврийн гол бүс болгохоор хотын захиргаанаас төлөвлөж байгаа юм байна. Кларк хот нь Солонгосын Самсунг болон Хятад, Америк зэрэг томоохон үйлдвэрлэгч орнуудын үйлдвэрлэлийн бүс болж хүний биед хор хөнөөлгүй хөнгөн үйлдвэрүүдээ байрлуулах Азийн зах зээл дээрх хамгийн том татваргүй ложистикийн бүс юм.
Филипин улсын эдийн засаг сүүлийн 30 жилд өсөлттэй байх нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд Кларк хот 1970-аад оны Солонгосын Каннам хоттой их төстэй байдлыг харуулж байна. Тухайн үед Каннам дүүрэгт 1м2 газрын үнэ 9сая төгрөг байсан бол өнөө үед 1 тэрбумын үнэлгээтэй болсон байдаг.
50 наснаас дээш 3 хүртэлх хүн 20,000 Ам.долларыг байршуулан насан туршийн тэтгэврийн виз авах боломжтой. Монголоос ч мөн адил Апперито төсөлд хөрөнгө оруулалт хийснээр тэтгэврийн зээл авч болох ба бүр мөсөн буцахдаа барьцаа хөрөнгөө буцаан авах боломжтой юм байна. Сүүлийн үед БНСУ-ын иргэд хөрөнгө оруулалт хэлбэрээр байр худалдан авалт хийхээс гадна, тэтгэврийн дараах амралтын зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг болсон.
Тэгэхээр энэ удаа та бүхэнд 13 жилийн туршлагатай солонгосын “Join life” компанийн хэрэгжүүлж буй 31га талбай бүхий 10 блок төслийн мэдээллийг хүргэж байна. Aperito project нь хүний амьдрах хэрэгцээ бүгд багтсан байх бөгөөд гольфын талбай, усан бассейн, фитнесс комплекс, үсчин гоо сайхан, эмнэлэг аптек, зочин ирвэл байрлуулах зочид буудлууд, казино зэрэг хотхон дотроосоо гарахгүйгээр шийдвэрлэсэн тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоны цогц шийдэл юм.
Дээрх төслийн хамгийн чухал шигтгээ нь эхний ээлжид ашиглалтад орох тансаг зэрэглэлийн 25 давхар Aperito 2 ихэр Tower нь юм. Давхартаа 2-4 айлын зохион байгуулалт бүхий, 16 давхар хүртэл 210м2 3 өрөө болон 243м2 4 өрөө байруудын сонголттой. 17-25 хүртэл давхрууд нь премиум зэрэглэлийнх бөгөөд давхартаа 413м2 бүхий 2 айлтай, айл бүрд 10х16м бүхий хувийн эзэмшлийн гарден террастай, интерьерийн хүссэн шийдлээ өөрөө гарган засал хийх боломжтой. Үнийн хувьд дунджаар 1м2 нь 6,5сая төгрөг байх ба 20% урьдчилгаа төлөөд хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломж яг одоо байна.
Хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татаж буй Green City, Смарт хот болон хөгжиж буй Кларк хотод 20% урьдчилгаа төлөн, үлдэгдлийг хуваан төлөх нөхцлөөр байртай болон очиж амьдрах, хөрөнгө оруулалт хийн өндөр ашиг хүртэх сонирхолтой бол та UA Properties компаний хамт олонтой холбогдоно уу.
Холбогдох дугаар: 9911-0629, 8811-4820
Төслийн талаар дэлгэрэнгүйг влогоос үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!