Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕР: Хуванцар дахивар тээвэрлэлтийн дижитал платформын системийн хөгжүүлэлт хийх програм хангамжийн зөвлөх үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХУВАНЦАР ДАХИВАР ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Ерөнхий мэдээлэл

Каритас Чех Репаблик (КЧР) ОУБ нь Европын Холбооноос санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ) ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн тодорхой зорилтууд нь БЖДҮ-үүдэд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй БЖДҮ-ийн хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн дунд дахивар ангилах дадлыг дэмжих “Дахивар тээвэрлэлтийн дижитал платформ”-ыг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Зорилго:

Энэхүү даалгаврын зорилго нь хуванцар дахиврын тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих дижитал платформын системийн хөгжүүлэлтийг захиалагчийн талаас өгөх бэлэн болсон UXUI дизайны дагуу хийхэд оршино.

Захиалагч: Каритас Чех Репаблик ОУБ

Санхүүжилтийн эх үүсвэр: Европын Холбооны Switch-Asia хөтөлбөр болон өөрийн хөрөнгөөр

Тендерийн шалгаруулалтын хэл: Англи, Монгол

Хөгжүүлэлтийн ажлын цар хүрээ:

Гүйцэтгэгч нь Хавсралт А-д заасан Техникийн шаардлага болон дараах бүтэцтэй UXUI дизайны дагуу 2 аппликейшн, 1 админ вебсайт бүхий дижитал платформын системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэнэ.

Гар утасны аппликейшн:

  1. Хэрэглэгч (ААН, Хувь хэрэглэгч 2 interface-тэй):
    1. Ерөнхий мэдээллийн хэсэг Хэрэглэгчийн байршил, нэр, дансны мэдээлэл харах
    2. Санал хүсэлтийн хэсэг
    3. Хуванцар хүлээн авах байршлуудыг харах
    4. Аппликейшнээр дуудлага өгөх боломж
    5. Дуудлага өгөхөд хугацаа, хэмжээ, тайлбар оруулах боломжтой
    6. Дуудлагын төлөв хардаг
    7. Нийлүүлсэн дахиврын хэмжээг харах
    8. Дахин боловсруулсан хог хаягдалд дүйцэх нөөцийн хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлсэн хэмжээ зэрэг хүрээлэн буй орчинд оруулсан хувь нэмрийн талаарх мэдээлэл харах
    9. Байршил, нэр, дансны мэдээлэл оруулах
    10. Дахин боловсруулсан хэмжээгээр оноо цуглуулах, цол авах боломжтой
    11. Бүтээгдэхүүний баркодоор сав баглаа боодлыг Монгол улсад дахин боловсруулах боломжтой эсэх талаар мэдээллийг шалгах боломжтой
  2. Цуглуулагч/ Жолооч (Цэгийн ажилтан, жолооч 2 interface-тэй):
    1. Ачилтын төлөв мэдээлдэг
    2. Хэрэглэгчийн дахивар өгөх байршил хардаг, хуримтлагдсан дахиврын хэмжээ, зураг хардаг
    3. Өөрийн байршлыг хуваалцдаг
    4. Дахивар ачуулсан харилцагчийн QR кодыг уншдаг
    5. Дахивар ачсаны дараах зураг оруулдаг
    6. Ачуулсан дахиврын жингийн мэдээлэл оруулдаг

Админ веб сайт:

    1. Нүүр
    2. Дуудлага
    3. Жолооч
    4. Хувь хэрэглэгч
    5. Аж ахуйн нэгжийн хэрэглэгч
    6. Үйлдвэр
    7. Цэг
    8. Санхүү
    9. Мэдлэг- Заавар
    10. Мэдлэг- Мэдээ
    11. Мэдлэг- Тест

Тайлан мэдээг бүх төрлөөр шүүх боломжтой, харилцагч байгууллагын байршил оруулдаг, шинэ харилцагч нэмэх, хасах боломжтой, дуудлага хуваарилах боломжтой, санал хүлээн авдаг, хэрэглэгчид зориулсан мэдээллийг Монгол, Англи хэл дээр оруулах боломжтой.

Аппликэйшны хамрах хүрээ: Монгол Улс

Хүлээгдэж байгаа үр дүн:

  • Системийг хөгжүүлэх бүх шаардлагуудыг нарийвчлан тодорхойлсон системийн шаардлагын баримт бичиг
  • Сар тутмын явцын тайлан (гүйцэтгэлийн явц, өгөгдлийн сангийн толь бичиг, системийн туршилтын явцад гарсан алдаа, түүний шийдлүүдийг багтаасан тайлан байх)-       Сард 1 удаа
  • Системийн архитектур, дизайны баримт бичиг
  • Сургалтын хөтөлбөр
  • Программ хангамжийн эцсийн хувилбар, эх код
  • Серверийн хүчин чадлын үзүүлэлтийн тодорхойлолт
  • Өгөгдлийн сангийн толь бичиг, хэрэглэгчийн гарын авлага
  • Application болон admin web нь production release хийгдсэн байх

Ажлын үе шат, хуваарь:

Хөгжүүлэлт хийх компани нь ажлын явцад дараах хуваарийн дагуу КЧР-тай нягт холбоотой ажиллаж эцсийн хувилбарыг календарын 90 хоногт багтаан боловсруулж дуусгана.

Ажлын үе шат, төлбөрийн хуваарь

Ажлын хуваарь /Гэрээ байгуулснаас хойш /

  1.  

Төслийг эхлүүлэх, төлөвлөх (10% урьдчилгаа төлбөр):

  • Төслийн цар хүрээ, үр дүнг нарийвчлан тодорхойлж ажлын төлөвлөгөөг батлах
  • Захиалагчтай эхний уулзалт.
  • Системийн архитектур, системийг хөгжүүлэх бүх шаардлагуудыг нарийвчлан тодорхойлох
  • UX/UI дизайныг хянаж, эцэслэн батлах

2 долоо хоногт

Сарын тайлан 1 (Гүйцэтгэлийн явц, Өгөгдлийн сангийн толь бичиг, системийн туршилтын явцад гарсан алдаа, түүний шийдлүүдийг багтаасан тайлан байх)

4 долоо хоногт

  1.  

Админ вебсайт болон backend хөгжүүлэлт (20% төлбөр):

  • Админ вебсайтын үндсэн хөгжүүлэлт
  • Эхний системийн туршилт, сайжруулалт
  • Web, API cервис хөгжүүлэлт болон өгөгдлийн сангийн дизайн
  • Системийн холболт

6 долоо хоногт

  1.  

Хэрэглэгч  болон Цуглуулагч талын аппликейшн хөгжүүлэлт (30% төлбөр):

  • Хэрэглэгч  болон Цуглуулагч талын аппликейшний үндсэн хөгжүүлэлт
  • Эхний системийн туршилт, сайжруулалт
  • API cервис хөгжүүлэлт болон өгөгдлийн сангийн дизайн
  • Системийн холболт

8 долоо хоногт

Сарын тайлан 2 (Гүйцэтгэлийн явц, Өгөгдлийн сангийн толь бичиг, системийн туршилтын явцад гарсан алдаа, түүний шийдлүүдийг багтаасан тайлан байх)

8 долоо хоногт

  1.  

Програмын систем холболт, туршилт (30% төлбөр):

  • Вебсайт болон 2 аппликейшний програмын холболт
  • Системийн эхний туршилт, сайжруулалт.
  • Системийн нарийвчилсан туршилт (unit, integration, UAT).
  • Илрүүлсэн bug засвар.
  • Аюулгүй байдлын туршилт, ажиллагааны баталгаажуулалт
  • Программ хангамжийн эцсийн хувилбарыг эх код, системийн архитектур, дизайны баримт бичиг, Өгөгдлийн сангийн толь бичгийн хамт хүлээлгэн өгнө.

11 долоо хоногт

  1.  

Хэрэглээнд гаргах болон сургалт явуулах (10% төлбөр):

  • Аппликейшн болон админ вебсайт production release хийх
  • Аппликейшнийг цаашид сайжруулахад шаардлагатай дэд бүтцийг тохируулж бэлдэж өгөх / CI/CD Pipeline/
  • Админ болон цуглуулагчид сургалт орох

12 долоо хоногт

Эцсийн тайлан (Гүйцэтгэл болон хүлээлгэн өгч буй үр дүнгүүдийг дүгнэж, хэрэглэгчийн гарын авлага болон техникийн бусад бичиг баримтуудыг хавсаргах)

12 долоо хоногт

  1.  

Баталгаат хугацааны засвар үйлчилгээ

Програмыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш 12 сарын хугацаанд

Үнэлгээний шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага:

Гэрээ байгуулах мэдээлэл технологийн зөвлөх байгууллагыг а) Шаардлага хангасан, бүрэн бүтэн материал, санал ирүүлсэн байдал, б) санхүүгийн шалгуур үзүүлэлт (30%) болон жигнэсэн техникийн шалгуур (70%) дээр үндэслэн сонгоно. Үүнд:

  • Байгууллагын ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага (0-20)
  • Санал болгож буй ажлын аргачлал нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал (0-30)
  • Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар болон туршлага (0-50)

Систем хөгжүүлэх баг хамгийн багадаа 3 гишүүнтэй байх ба багийн гишүүдийн тоо үүгээр хязгаарлагдахгүй. Багийн гол боловсон хүчин нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

  1. Ахлах хөгжүүлэгч
  • Программ хангамж хөгжүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Программын хэлний ахисан түвшний мэдлэгтэй, мэдээлэл цуглуулах, боловсруулах программ хангамжийн хөгжүүлэх чиглэлээр туршлагатай
  • Дебаг /debug/, тестчилэл хийх өндөр мэдлэг, туршлагатай
  • Системийн архитектур, интеграци, мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй
  • API ба веб сервистэй ажиллах чадвартай
  1. Веб хөгжүүлэгч
  • Программ хангамж хөгжүүлэх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Программын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Системийн архитектур, интеграци,мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй
  1. Мобайл хөгжүүлэгч
  • Программ хангамж хөгжүүлэх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Программын хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Өгөгдсөн figma design - ний дагуу хөгжүүлэлт хийх чадвартай
  • API сервистэй ажиллах чадвартай

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Ажлын төлөвлөгөө, аргачлал, ажил үүргийн хуваарь зэргийг дурдсан техникийн санал;
  2. Ажлын үнийн санал, төсвийн дэлгэрэнгүй задаргаа (нийт үнийн санал 75’000’000 төгрөгөөс хэтрэхгүй байх);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  4. Татварын ерөнхий газар болон нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт;
  5. Ажил гүйцэтгэх гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), ажил үүргийн хуваарилалт, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагааны хамт;
  6. Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  7. Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаар өмнөх захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт;

Тендерт оролцогч байгууллага дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 8-р сарын 20-ны өдрийн 10:00 цагийн дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар “MN20- Software Development Bid- [оролцогчийн нэр]” гарчигтайгаар цахимаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-7013 5899 утсаар болон sanchirgarav.batzorig@caritas.cz хаягаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи, Монгол 2 хэл дээр хүлээн авна.


ХАВСРАЛТ A. ТЕХНОЛОГИЙН ШААРДЛАГА

 Системийн хөгжүүлэлтийн технологийн шаардлага

  • Сервер, сүлжээний хүчин чадлыг хамгийн бага түвшинд ашигладаг байхаар зохион байгуулах ба мөн түүний чадамжуудыг TPS хэмжилтээр баталгаажуулсан байх
  • Системийн техникийн болон сүлжээний доголдол, алдаа гарсны дараа дахин сэргээх боломжтой байх
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх (ISO- 27001 стандарт хангасан хамгаалалттай)
  • Систем нь өгөгдөл боловсруулах, хадгалах статистикийн үндсэн форматуудыг дэмждэг, бусад системүүдтэй холбогдох боломжтой байх
  • Серверийн үйлдлийн систем UNIX, LINUX байх
  • Цаашид захиалагч өөрөө хөгжүүлэлт, өөрчлөлт, сайжруулалт хийх боломжтой байх, Тасралтгүй ажиллагааны баталгаажилт гаргасан байх
  • CI/CD Pipeline -р хөгжүүлэлтийн процессыг удирдах боломжтой байх
  • Кодыг цэвэр ойлгомжтой бичсэн байх
  • Зургийн хэмжээг багасгаж хадгалах (зургийн чанарыг хэт бууруулахгүй байх)
  • Англи Монгол хэлний сонголттой хөгжүүлэх
  • Хэрэглэгчийн аппликейшнд контент Админаас Англи, Монгол 2 хэл дээр оруулдаг байх

Backend шаардлага:

  • Java 17+ LTS
  • Spring boot framework (rest api) JPA
  • ORM
  • DB mysql/mariadb (ERD)

Mobile application шаардлага:

  • Гар утасны аппликейшн нь андройд болон iOS платформын аль алинд ажиллах боломжтой байх
  • React native /hybrid/ or Flutter latest version
  • Nodejs version +18 LTS
  • React native version +0.73 LTS
  • Reactjs version 18 LTS
  • Figma-гийн дагуу хөгжүүлэлт хийх (дундын component үүсгэх)

Admin web шаардлага:

  • Next js, reactjs
  • Nodejs version +18v
  • Nextjs framework-ийнхоо давуу талыг ашиглах
  • Figma-гийн дагуу хөгжүүлэлт хийх (дундын component үүсгэх)

Системийн баталгаат хугацаа: Дор хаяж 1 жил

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.