2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Онон гол Дадал сумын чиглэлд үерийн аюултай түвшинг 1-2 метр орчим даван аюултай үерлэж байна.
Онон голын гүүрний наад далан сэтэрч машин техник зорчих боломжгүй болсон тул энэ чиглэлд хөдөлгөөн хийхгүй байхыг сумын онцгой комиссоос анхааруулж байна.
1990 онд Онон гол Биндэр чиглэлд үерийн аюултай түвшинг 300 см-ээр даван үерлэж байсан бол 34 жилийн дараа 305 см-т хүрч үерлэжээ.
Эх сурвалж: Хэнтий аймгийн Ус цаг уурын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!