Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхжаргалан: "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа албан ёсоор хүлээлгэж өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Ажлаа хүлээлгэн өгч байгаа үндэслэлээ тэрбээр "Есдүгээр сарын 7-нд хийх XMF хөгжмийн наадмаа найм дахь жилдээ хийнэ. Стадионд жил бүр шинэ стандартыг тогтоож тоглолтын найруулга зохион байгуулалтыг бүхэлд нь хариуцаж хийдэг тул давхар Стадионы гүйцэтгэх захирал хийх нь зохимжгүй байв. Албан тушаал гэдэг халаатай, ээлжтэй. Дараа үеэ бэлдэж явах нь удирдагч хүний гол үүрэг. Тулах цэг итгэл өгвөл манай үеийн залуус юуг хийх чадамжтай гэдгийг бас харуулсан байхаа" гэжээ.

Ж.Энхжаргалан нь 2024 оны дөрөвдүгээр сард дээрх албан тушаалд томилогдож байв.