Уншиж байна ...

Оросын эрх баригчид YouTube платформд видео бичлэг хуулах хурдыг 70 хувиар бууруулна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Москвагийн эрх баригчид Оросын нутаг дэвсгэрээс YouTube платформд видео бичлэг хуулах (upload) хурдыг зохиомлоор бууруулах гэж байгааг зарлажээ.

Тус улсын парламентын доод танхим болох Төрийн Думын дэд дарга Александр Хинштейн дараа долоо хоногийн сүүлчээс эхлэн хурдыг 70 хувиар бууруулахаар болсныг өчигдөр Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Үүнийгээ тэр YouTube платформ “Оросын хууль дүрмийг зөрчиж, үл хүндэтгэж байгаатай холбоотой” гэж тайлбарлажээ.

Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг дэмждэг Оросын хэд хэдэн дуучин, жүжигчний сувгийг YouTube энэ сарын эхээр хаасан юм.

Хинштейн тус платформыг Оросын эсрэг үзлийг дэмжсэн бодлого барьдаг, “Өрнөдийнхнөөс өөр үзэл бодолтой олны танил хүмүүсийн сувгийг хааж хорьдог” гэж шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe