Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Байт харваач Д.Отгонболд эхний даваанд Мексикийн тамирчинтай өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпын наадамд байт харвааны төрөлд өрсөлдөж буй "Алдар" спорт хорооны тамирчин Б.Отгонболд чансаа тогтоох харваагаа хийлээ.

Манай тамирчин 643 оноо авснаар чансаа тогтоох харваанд 54-д жагсав. Энэ төрөлд БНСУ-ын Ким Ву Жин 686, Ким Же Деок 682 оноо авч тэргүүлэв. Тэд багийн төрөлд 2,049 оноогоор тэргүүлж, Франц, Энэтхэгийн баг эхний гуравт орлоо.

Б.Отгонболдын хувьд эхний тойрогт Мексикийн Матиас Грандетай учраа таарав. Түүний өрсөлдөгч нь энэ жил 20 настай, дэлхийн чансааны 17-д бичигдэж буй нэгэн. Тэрбээр чансаа тогтоох харваанд 676 оноогоор 11-д жагссан билээ. 

Б.Отгонболдын эхний харваа энэ сарын 30-нд болох юм. 

iKon.mn сайт олимпод оролцох Монголын тамирчдын мэдээлэл, цагийн хуваарь, үр дүнг багтаасан "Парис 2024" тусгай хуудсаа нээгээд байна. Уншигч та цагийн хуваарь дээр дарж манай улсын аль тамирчин, хэдний өдөр, хэдэн цагаас өрсөлдөхийг харах боломжтой.