Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Халид Шариф: ЭМЯ-ны хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, залуусын эрсдэлт зан үйлийн судалгааг хамтран хийнэ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээн авч, уулзжээ. 

Тэд эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл, санал солилцов. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор

  • Хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах
  • Хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах
  • Жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох
  • Эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх
  • Сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох
  • Сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Харин НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шариф НҮБ-ын Хүн амын сангийн хувьд Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) хамгийн ойрын түншүүдийн нэг байдгийг илэрхийлэв. 

Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих долдугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа болох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023-ын үр дүн, эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой зарим үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн цаашид ЭМЯ-ны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжих төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, залуучуудын эрсдэлт зан үйлийн талаар судалгаа хийж, харилцаа холбооны стратеги боловсруулах зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам