Уншиж байна ...

ПАРИС 2024: Дрон ашиглаж эсрэг багийн бэлтгэлийг тагнасан Канадын хоёр ажилтан нутаг буцжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

"Токио 2020" олимпын аварга Канадын эмэгтэй шигшээ баг Шинэ Зеландын эсрэг хийх тоглолтод дасгалжуулагчгүй оролцохоор болжээ. Учир нь тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Беверли Прьестманы дор ажилладаг хоёр ажилтан нь Шинэ Зеландын багийн бэлтгэлийг дроноор тагнаж байгаад баригдсан юм.

Энэ талаар Шинэ Зеландын хөлбөмбөгийн холбооноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-д гомдол гаргажээ. 

зураг
 

Уг асуудлыг Канадын Үндэсний Олимпын Хороо (КҮОХ) мэдсэн даруйдаа албаны хүмүүсээс уучлалт гуйж, хоёр ажилтнаа нутаг буцаах шийдвэр гаргаснаа зарлав. Тэдний мэдээлснээр багийн тоглогч хариуцсан мэргэжилтэн Жосеп Ломбарди дроноор бичлэг хийгээд туслах дасгалжуулагч Жасмин Мандер луу илгээсэн аж.

Мөн ахлах дасгалжуулагч Беверли Прьесманыг өнөөдөр болох Канад, Шинэ Зеландын тоглолтод оролцуулахгүй гэдгээ Канадын ҮОХ мэдээлэв.

 

Эх сурвалж: BBC