Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ өвлийн болон 2025 оны элсэлтийн шалгалтын тов гарлаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Элсэлтийн шалгалтын товыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталжээ. 

Тодруулбал өвлийн Элсэлтийн Шалгалт 2024 оны арванхоёрдугаар сарын 5, 6, 7, 8-ы өдрүүдэд болох юм байна.

Харин 2025 оны Элсэлтийн Шалгалт 2025 оны зургаадугаар сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. 

Элсэлтийн Шалгалт болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил (33 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Энэ жилийн Элсэлтийн Шалгалтад шалгуулагчид 93.4 хувийн ирцтэй оролцсон юм.