Уншиж байна ...

Үхлийн Хөндийд аялж байсан жуулчны хөлийн улны арьс шалзарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн халуун газруудын нэг нь АНУ-ын Калифорни мужийн Мохаве цөлийн Үхлийн Хөндий юм.

Өнгөрсөн амралтын өдөр энэ газарт аялсан Европын жуулчин элсэн манханд шаахайгаа гээсний улмаас хөлийн улны арьсаа шалзалсан байна.

Бямба гарагт Бельги улсын 42 настай эрэгтэй жуулчинд ийм явдал тохиолдож, хөлийн ул нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэй болсон тухай тус газар харьяалагддаг Үндэсний Паркийн Алба мэдээлжээ.

зураг
 

Тухайн үед Үхлийн Хөндийд агаарын температур Цельсийн 50.6 хэм хүрч байсан байна.

“Түүний хөлийн улнаас арьс нь зумарч салсан байсан” гэж Үндэсний Паркийн хамгаалагч Жиа Понсе ярьжээ.

Энэ үед газрын гадаргын температур Цельсийн 70-80, заримдаа 90 хэм хүрч байсныг тэр баталсан байна.

зураг
 

Элсэн манхнаас жуулчныг аврахаар нисдэг тэрэг илгээх гэсэн ч хэт халуун агаарын улмаас хөөрч чадахгүй байжээ.

Улмаар жуулчныг гэр бүлийнхэн нь болон бусад жуулчид өргөн манхнаас буулгасан байна.

Үхлийн Хөндийд зун маш их халдаг тул аялагчдад битүү гутал өмсөхийг паркийн захиргаа зөвлөдөг.

“Хүмүүс энд далайн эргийн элс шиг шаахай, улавчтай явж болно гэж боддог. Үнэндээ хэт халуун цаг агаарын улмаас манхнууд яг хучилттай зам шиг халдаг” гэж Понсе ярьжээ.

Үхлийн Хөндийд ирэх жуулчдад паркийн зүгээс нарны тос хэрэглэх, малгай өмсөх, хангалттай устай явах, автомашинаасаа 10 минутаас илүү хугацаагаар гарахгүй байх, өглөөний 10 цагаас хойш аялахгүй байхыг зөвлөдөг юм байна.

 

Эх сурвалж: Tribune News Service